Нэр томьёогүй шинжлэх ухаан гэж үгүй

Хэн нэгэн эрдэмтэн ямар нэг ургамал, амьтан, эд өлгийн зүйл олж нээлээ гэхэд түүнийг хэрхэн нэрлэж шинжлэх ухаанд бүртгүүлэх вэ гэдэг асуудалтай тулгардаг. Энэ зарчмаар тухайн хэлний үгийн санд хамаарах боловч тусгай мэргэжлийн хүрээнд үйлчилдэг нэр томьёо хэмээх хэлний ойлголт бүрэлдэн бий болжээ.