Ундаассан бурхад - 2

мэргэн Робеспьерээс Гамлены нүдийг нээсэн гол зүйл бол шашингүйн үзлийн гэмт шившигт шинжийг таниулсанд оршино. Гамлен шүтлэгтэй хүн болохоороо бурхан бийг хэзээ ч үгүйсгээгүй ба хүмүүсийг толилон харж байдаг далдын хүч байдаг гэдэгт итгэдэг юм. Далдын хүчний мөн чанарыг муухан ухаарч байгаагаа өөрөө ухамсарлан шүтлэг бол хүний хувийн хэрэг гэдгийн талд баттай зогсогч тэрээр шударга хүмүүс нь Ламетри, Буланже барон Гольбах, Лаланда, Гелвеций, иргэн Дюпюи нарын адилаар бурхан байдгийг үгүйсгээд үүний зэрэгцээ үнэн цагаан амьдралын зарчим болон шударга ёсны эх сурвалжийг өөрсдөөсөө олон, төрөлхийн ёс суртахууны үндсийг тавина гэж бодож байлаа.