Мэдээлэл

author

Аким Готовын.

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, орчуулагч, судлаач

Утга зохиол
Намтар

1942 онд Дорнод аймгийн Матад сумын Тэмээт хэмээх газар төрсөн. 1962 онд Түндэвийн Дулмаатай гэрлэсэн.


Боловсрол:

1961-1966 онд Улсын Багшийн Дээд сургуулийн орос хэл, утга зохиолын ангийг төгссөн.


Ажлын туршлага:

1966-1969 онд УБДС-д орос хэл, утга зохиолын багш;

1969-1990 онд “Энх тайван, социализмын асуудал” сэтгүүлд орчуулагч, редактор;

1990-1991 онд МОНЦАМЭ мэдээллийн агентлагийн сонин сэтгүүлийн ерөнхий эрхлэгч;

1990-2000 онд “Ил товчоо” сонины Ерөнхий эрхлэгч;

2000-2005 онд "Соёл эрдэм" дээд сургуулийн гүйцэтгэх захирал;

2005-2010 онд Үндэсний номын сангийн захирлаар ажиллаж байсан.

Монголд чөлөөт хэвлэлийг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан хүн юм.


Шагнал, урамшуулал:

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол, тэмдэг зэрэг шагналаар шагнуулсан.


Бүтээл, туурвил:

Лев Гумилевын “Хар домог”, Ч.Айтматовын “Цаазын тавцан”, “Зуунаас ч урт өдөр”, Г.Маркесын “Зуун жилийн ганцаардал”, “Ундаассан бурхад”, А.Гриний “Аранзал даруулт хөлөг” зэрэг 16 ном, бүтээлийг орос, англи хэлнээс орчуулж; эрдэмтэн зохиолч, нэрт орчуулагч Б.Ринчен судлалаар “Билгүүн номч Бямбын Ринчен” зэрэг 4 номыг эмхэтгэж хэвлүүлсэн. Мөн “Цэцэн билгийн сувд эрих” (англи-монгол, монгол-англи цэцэн үгийн толь), “Хамбын овооны яс юу өгүүлнэ вэ?”, “Тэнгэрийн нохой”, “Чингисийн оюун билгийн соёрхол”, “Хөрстөд ганц Чингис Хаан” буюу “Хөх Монголчуудын өлзий учрал”, “Туульс хайлдаг уулс 1, 2”, “Шастирын чуулган 1, 2, 3”, “Чингис хааны сүлд буюу эргэсэн хасын утга”, “Хаднаа шингэсэн аялгуу оршвой” зэрэг 30-аад ном туурвисан.

Ярилцлага:

Би монгол хүн
">">">">

Бүтээлийн жагсаалт
Видео сан