Автобаз манай сургуулиас холгүй, зэргэлдээх гудамжинд байдаг юм. Ангийн цонх онгорхой байхад моторын чимээ бидэнд сонсогдоно. Ачааны болон ачаагаа өөрөө буулгагч машинууд ажилдаа гарч байгаа нь тэр ээ. Энэ машинуудаар Москвагийн барилга, барилга руу материал зөөдөг билээ.
Бааз манай сургуулийг шефлэн авсан юм. Иймээс үйлдвэр сургалтын хувьд манай сургууль райондоо хамгийн сайн нь билээ. Бусад сургуулийнхан авто техникийн танхимыг маань ирж үздэг юм.