Монгол хэлний үгийн сангийн үүсмэл бүрэлдэхүүний судлал

Товч агуулга: “Монгол улсын Шинжлэх ухаан” хэмээх 108 боть цувралын XII боть нь “Монгол хэлний үгийн сангийн судлал” [2009] бөгөөд “Монгол хэлний үгийн сан судлалын товч тойм”-ыг доктор Э.Пүрэвжав, “Монгол хэлний утга судлал”-ыг профессор Д.Бадамдорж, “Монгол хэлний үгийн сангийн үндсэн бүрэлдэхүүн”-ий хэсгийг Ц.Батдорж, “Монгол оноосон нэрийн судлал”-ыг профессор Э.Равдан, “Монгол хэлний өвөрмөц хэлц хэллэгийн судалгаа”-г Ж.Ганбаатар, “Монгол толь бичгийн уламжлал”-ыг профессор Ц.Шагдарсүрэн нар бичсэн. Д.Боролзой “Монгол хэлний үгийн сангийн үүсмэл бүрэлдэхүүн”-ий судлалын хэсгийг нь хариуцаж бичсэн байна.