Цахим хэвлэл, нийгмийн сүлжээний онцлог ба монгол хэл

Товч агуулга: Уг өгүүлэлд хүн төрөлхтөний мэдээлэл харилцааны нэн шинэ хэрэгсэл болох интернэтэд суурилсан нийгмийн сүлжээ, цахим сэтгүүл зүй зэргийн онцлог болон эдгээр нь монгол хэлний өнөөгийн байдалтай хэрхэн холбогдож байгаа талаар өгүүлжээ. Түүнчлэн цахим хэвлэл мэдээллийн хэрэгсэл ба нийгмийн сүлжээний адил төстэй болоод ялгаатай талуудынх нь тухайтодорхой өгүүлсэн байна. Цахим орчинд л бол үзэл бодлын хувьд ч, хэвлэн нийтлэхийн хувьд ч, эх хэлээрээ буруу зөв бичих тухайд чэрх чөлөөтэй, дур дураараа, хамаа намаагүй байж болох мэтээр ойлгосон байдаг нь ташаа ойлголт юм. Өөрөөр хэлбэл аль нь хувийн эрх чөлөөний талбар, аль нь олон нийтийн өмнө хариуцлага хүлээдэг, бодлоготой хандах ёстой орчин гэдгийн зааг ялгааг тодорхой ойлгох ёстой. Мэдээллийн нь сайтууд нь олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болохынхоо хувьд тодорхой дэг журамтай, хуульд захирагддаг, монгол хэлний бичгийн хэлний хэм хэмжээг баримтлах ёстой албан ёсны харилцаа -ны орчин байдаг бол сайтад сэтгэгдэл бичих, эсвэл нийгмийн сүлжээнд хүмүүс өөр хоорондоо харилцах нь харьцангуй хувийн шинж чанартай, бичгийн хэлний хэм хэмжээг заавал чанд баримтлах шаардлагагүй хувийн харилцаа -ны орчин юм. Тийм учраас албан ёсны харилцааг дүрэм журмаар зохицуулах, удирдах боломжтой бол хувийн харилцааг удирдах боломж, шаардлага байхгүй гэж ойлгож болно.