Монгол ардын бичгийн аман хэл

Товч агуулга: Энэ өгүүлэлд бичгийн хэлээр тэмдэглэж байгаа боловч аман яриагаар ярьж буй мэт интернэт орчинд илрэх бичгийн аман хэлний тухай өгүүлсэн болно. Аман яриа мөртөө бичиг шиг хэлбэрээр илрэн гарч буйг эрдэмтэд аман бичгийн хэл гэж нэрлэдэг. Тэгвэл зохиогч интернэт орчин дахь бичгээр тэмдэглэсэн аман яриаг бичгийн аман хэл хэмээн томьёолжээ.