Монголын урчуудын эвлэлийн гишүүн, Соёлын өв судлаач, уран зургийн багш, каллиграфын мастер
1959 оны 04 сарын
02-нд Улаанбаатар хотын 1 дүгээр төрөхөд төрсөн.
Боловсрол:
1967-1975 онд Нийслэлийн 45 дугаар сургууль;
1975-1979 онд Дүрслэх урлагийн дунд
сургуулийг Чимэглэгч зураач мэргэжлээр төгссөн.
Ажлын туршлага:
1984-1987 онд
Монголын Урчуудын Эвлэлийн Улаанбаатар хотын салбарт зураачаар ажиллаж
байсан.
1992
онд Монгол Улсын анхны ардчилсан үндсэн хуулийн эхний хуудсыг бийрээр бичиж,
төрийн тамганы үсгийг бичиж, эх загварыг гаргахад оролцсон.
1994
онд Монголын үндэсний телевизээр Ш.Чоймаа багшийн Монгол бичгийн 21 хичээлийн
эхлэл төгсгөлийг бийрээр бичиж хамтран оролцсон.
2010-2013 онд ЮНЕСКО-гийн яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн
жагсаалтад “Монгол уран бичлэг”-ийг бүртгүүлэх ажлыг хариуцан, бичиг баримт,
боловсруулж, баримтат кино бичсэн.
2014-12-10
Японы ИНК ТV-гээр ЮНЕСКО-гийн “Дэлхийн өв-100” цувралд, дэлхийн өвийн дижитал архивын
соёлын биет бус өвийн богино хэмжээний баримтат кинонд “Монгол уран бичлэг”-ийн
тухай хөрөг нэвтрүүлгээ хийлгэсэн.
1987 оноос Монголын Хүүхдийн Ордонд “АС” урлангийн тэргүүн, уран
зургийн дугуйлангийн багшаар ажиллаж байна.
Эрдмийн
зэрэг, цол:
2012 онд
Монголын орчин үеийн каллиграфын холбооны “Каллиграфын мастер” цол хүртсэн.
Шагнал,
урамшуулал:
1991 онд Арга зүйч багш;
1998 онд Багшийн алдар;
2002 онд Хөдөлмөрийн хүндэт медаль;
2004 онд Үндэсний бичиг соёлыг дэлгэрүүлэгч;
2005 онд Ардын боловсролын тэргүүний ажилтан тэмдэг;
2007 онд Алтан гадас одон;
2012 онд Соён гэгээрүүлэгч багшийн алдар;
2012 онд Уран бичлэгийн мастер;
2013 онд Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч;
2014 онд Соёлын тэргүүний ажилтан тэмдэг;
2014 онд “Мөнгөн мод-2013”-аас “Утга соёлын
шилдэг өв тээгч” мөнгөн цом;
2021
онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон зэрэг шагналаар шагнуулсан.
Урилгын
профессороор ажилласан байдал:
1993 онд Японы Киото хотын Харада Кампогийн
уран бичлэгийн ордонд урилгаар үзэсгэлэн гаргасан.
2005 онд Монгол уран бичлэгийн түүх I дэвтрээс
(Books of the Mongolian Nomads, Gyorgy Kara, Indiana University Bloomington
Research Institute for Inner Asian Studies 2005) номд оруулж хэвлэсэн байдаг.
2007 онд АНУ-ын Индианагийн их сургуулийн
Дэлхийн соёлын музейд “Монгол уран бичлэг”-ийн үзэсгэлэн;
2006 онд АНУ-ын Вашингтон хотын Үндэсний Газар
зүйн Хүрээлэнд “Монголын уламжлал сэргэлт” Монгол уран бичлэгийн үзэсгэлэн;
2007 онд АНУ-ын Атлантагийн Урлагийн Институтийн
Сургуульд “Тэнгэрийн бичиг” Монгол уран бичлэгийн үзэсгэлэнгээ тус тус гаргаж
байсан.
2016 онд Өвөр Монголын Хөххотод “Тал нутгийн
соёл” Олон улсын эрдэм шинжилгээний хуралд “Монгол бичгийн урлаг” сэдвээр
илтгэл тавьж, урилгаар оролцсон.
Судалгааны чиглэл, бүтээл:
Монгол бичгийн үсгийн урлаг, тамга тэмдэг, эх
бичиг, уран зураг, дэлхийн урлагийн түүхийн чиглэлээр судалгаа хийдэг.
Монгол уран бичлэгийн бие даасан үзэсгэлэн 18, уран бүтээлчидтэй хамтарсан үзэсгэлэн 15, удирдсан сурагчдын бие даасан 113 үзэсгэлэн, “Хүүхдийн ертөнц” улсын уралдааны үзэсгэлэн 26, Монгол бичгийн “Хичээнгүй бичигтэн” улсын уралдаан 11, Эрдэм шинжилгээний 8 илтгэл хэлэлцүүлж, үзэсгэлэн бүтээл гаргасан.
Судалгааны бүтээл 2001 онд “Монгол уран бичлэгийн түүх” I дэвтэр, 2010 онд “Монгол уран бичлэгийн түүх” II дэвтэр, 2006 он “Монгол нүүдэлчдийн замаар” шүлэг, уран бичлэг, Франц, Англи, Герман хэлээр, 2012 он “Навчин далавч” монгол уран бичлэг ба хайку, япон хэл, монгол бичгийн таталган бичгээр, 2021 он “Зургийн увдис” Дэлхийн болон монгол хүүхдүүдийн уран зургийн ном тус тус зохиосон.
Уран зургийн үзэсгэлэн:
1991-08-16 “Нэгэн дусал бэхээр” Монгол уран бичлэгийн анхны үзэсгэлэн, “Монгол номын гайхамшиг” үзэсгэлэнтэй хамтран үзэсгэлэнгийн төв танхимд;
1992-05-20 “Алтан аргамжаа” цуврал 22 бүтээлийн үзэсгэлэн /Монголын нууц товчоон – эртний бүтээлээс сэдэвлэсэн/, Чингис судлалын Олон улсын Эрдэм шинжилгээний хурлын үеэр улсын төв номын санд;
1992-08-11 “Хоёр дусал бэхээр үзэсгэлэн”. Олон улсын монголч эрдэмтдийн YI их хурлын үеэр улсын төв номын сангийн салбарт;
1993-04-26 “Гурван дусал бэхээр” үзэсгэлэн. Японы Киото хотын Харада Кампогийн уран бичлэгийн ордонд;
1993-09-20 “Уран бичихүйн увдис” үзэсгэлэн. Уран бичлэгийн анхны баярт зориулан Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагын музейд;
1994-11-18 “Тэнгэр тэтгэсэн бичиг” үзэсгэлэн. “Академич Ринчен дуун хөрвүүлэгч” эрдэм шинжилгээний хурлын үеэр Энхтайван найрамдлын ордонд;
1996-10-01 “Агула” Монгол уран бичлэгийн анхны сургалт “Гэсэр” сүмд;
1997-05-30 “Бийр бэхсийн цэнгэл” үзэсгэлэн. Бичгийн нэрт эрдэмтэн Инжаннашийн 160 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурлын үеэр Чингис зочид буудалд;
1997-08-10 “Хос жигүүртэн” үзэсгэлэн. Олон улсын Монгоч эрдэмтдийн YII их хурлын үеэр Чингис зочид буудалд;
1998-06-02 “Монгол уран бичлэг” , “АС” каллиграф төвийн анхны үзэсгэлэн Монгол номын үндэсний яармагийн үеэр Д.Нацагдоржийн нэрэмжит хотын номын санд;
1998-10-30 “Бийрийн уран бичлэг” үзэсгэлэн. Шавь нарын хамт Монгол Улс дахь Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Элчин сайдын яамны номын санд;
2000-04-01 “Монгол уран бичлэгийн түүх” номын тэргүүн дэвтэр;
2001-09-21 “Монгол уран бичлэгийн түүх” анхны номын хурим. Уран бичлэгийн үзэсгэлэн. Чингис зочид буудалд;
2003-11-02 “Монгол уран бичлэг” үзэсгэлэн. Японы Танушимару хотын баярт;
2003-12-18 “Эртний сүр өвгөдийн гэрээслэл” Монгол уран бичлэгийн үзэсгэлэн. Монголын уран зургийн галерейд;
2004-05-02 “Монгол бичиг” Чингис хааны илгээсэн монгол төрийн бичиг хэрэглэсний 800 жилийн ойд зориулсан уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн. Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд;
2004-06-05 “Хавар” монгол уран бичлэгийн анхны галерейг “Чингис хаан” зочид буудалд.
">