Мэдээлэл

author

Дагвадорж.Ч

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Хэл бичгийн ухааны доктор (Ph.D), профессор

Утга зохиол
Намтар

Чойсүрэнгийн Дагвадорж нь 1942 онд Хөвсгөл аймгийн Мөрөн сумд төрсөн.

Төгссөн сургууль:

МУИС-ийн Монгол хэл, уран зохиолын анги төгссөн.

“Монголын уран зохиод дах ажилчин ангийн дүрийн хөгжил” сэдвээр хэлбичгийн ухааны докторын зэрэг хамгаалсан.

Ажлын туршлага:

МУИС-ийн МХСС-ийн Нүүдлийн Соёл Иргэншил судлалын төвд багш, тэнхимийн эрхлэгчээр ажилласан.

Зэрэг цол:

МУИС-ийн Профессор цолтой.

Бүтээл:

Уран бүтээлээ 1966 оноос эхлэж “Цэргийн албаны гоо зүй”, “Утга зохиолын шүүмжлэлийн тухай” зэрэг ганц сэдэвт зохиол, “Номоос төрсөн бодол”, “Зохиолч, цаг үе, уран бүтээл” шүүмжлэлийн түүврүүд, “Монголын нэвтэрхий толь”, Дэлхийн уран зохиолын бага хураангуй толь”-д  зохиогчоор оролцсон. 1988 оноос яруу найраг бичиж “Далийн цэцэг”, “Далайн цэнхэр салхи”, “Ээж минь дээ”, “Атга шороо”, “Сэтгэлийн амраг”, “Нугас алаг нүд”, “Сэтгэлийн эгшиглэн”, “Хотгойд аялгуу”, “Богд нь уулын сүндэл” номууд хэвлүүлсэн.

Утга зохиолын шүүмжлэгчдийн олон улсын холбооны гишүүн.

Шагнал:

1999 оны 1 дүгээр сарын 7-нд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн хэмээх алдар хүндэт цолыг хүртжээ.

Бүтээлийн жагсаалт

    Бүтээл оруулаагүй байна

Видео сан

    Видео оруулаагүй байна