Мэдээлэл

author

Чулуунбаатар.Л

Хэл бичгийн ухааны доктор (Ph.D), профессор

Хэл шинжлэл
Намтар

Боловсрол:

1952 онд Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр суманд мэндэлсэн. Бага, дунд сургууль, 1970-1971, 1974-1976 онд Мөрөнгийн Гурилын үйлдвэрт ажилчин, 1971-1974 онд Ардын армид алба хааж, 1981 онд МУИС-ийн ХБФ-ийн монгол хэлний ангийг төвдийн сонгонтой хамт төгсгөсөн. 

1982-1983 онд дээд сургуулийн 1 жилийн сурганы курс, 1984-1986 онд МУИС-ийн англи хэлний 2 жилийн оройн курс, 2005 онд Токиогийн Гадаад Судлалын Их Сургуулийн япон хэлний 9 сарын курс тус тус төгсгөсөн.

Ажилласан газар:

1989 он хүртэл МУИС-ийн ХБФ-ийн Монгол хэлний тэнхимд багшаар ажиллаж байгаад 1989-1991 онд Англи улсын Лондонгийн их сургууль, Кембриджийн их сургуульд монгол хэлний мэргэжилтэн багшаар ажиллаж байсан.

1991-1992 онд Монгол хэлний тэнхимд багш, 1992-1994 онд МУИС-ийн Аспирантур хариуцсан мэргэжилтэн, 1994-1998 онд МУИС-ийн Гадаад харилцааны хэлтсийн дарга, мэргэжилтэн, 1998 оноос МХСС-ийн Гадаад хэлний тэнхимийн эрхлэгч, 2002-2005 онд МХСС-ийн захирал, 2005-2008 онд Япон улсын Токиогийн Гадаад Судлалын Их Сургуульд зочин профессор, 2008 оны 4 сараас МХСС-ийн Гадаад хэлний тэнхимд багш, 2009 оны 9 сарын 1-ээс Гадаад хэлний тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байгаад 2013 оны 9-р сараас зөвлөх профессороор ажиллаж байсан болно. Мөн тэрээр 2014-2016 оны хооронд БНХАУ-ын Өвөрмонголын Их Сургуульд зочин профессороор уригдан 2 жил ажилласан. 

МУИС-д аспирантур хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхдаа МУИС-д магистрын сургалтыг бий болгох ажлыг монгол улсад анх удаа гардан хийсэн. Мөн МУИС-ийн номын санг өрнөдийн номоор баяжуулах ажлыг биечлэн хөөцөлдөж, дэлхийн номын фондоос 15000 боть англи ном ирүүлэх ажлыг зохион байгуулалцсан. Гадаад харилцааны албанд 4 жил ажиллахдаа МУИС-ийг Өрнө-Дорнын олон их, дээд сургуулиудтай хамтын ажиллагааны гэрээтэй болгох ажилд биечлэн оролцсон хийгээд гадны байгууллагын тусламжаар “Авай“ төв, Буддын соёлын төвийг байгуулах, оюутнуудын тэтгэлэг, Эх бичгийн тэнхимийн төвд судлалын Ганжуур, Данжуур гэх мэтийн 400 гаруй боть номын цомог бүрдүүлэх ажилд идэвх зүтгэлтэй ажилласан.

Монгол хэл, төвд хэл, англи хэл, орчуулгын онол, Англи-Монгол орчуулга, Монгол-Англи орчуулга, хэлшинжлэлийн хичээлүүд заадаг. 

Бүтээлүүд:

Бие даасан ном бүтээл 18, хамтын бүтээл 9, орчуулгын ном 7, эрдэм шинжилгээний өгүүлэл 60 гаруй, сурталчилгааны өгүүлэл 25, хянан тохиолдуулсан ном 30, шүлэг, өгүүллэгийн ном 7, эрхэлж хэвлүүлсэн бүтээл 11,  магистр 12, доктор 3-ийг удирдан хамгаалуулж, дэд докторын шүүмж 10-ийг бичсэн болно. 

Шагнал, урамшуулал:

Профессор Л.Чулуунбаатар 2002 онд Боловсролын тэргүүний ажилтан, 2013 онд Шинжлэх ухааны тэргүүний ажилтан, 2010 онд Алтан гадас одон, 2018 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулсан болно.

Бүтээлийн жагсаалт

    Бүтээл оруулаагүй байна

Видео сан

    Видео оруулаагүй байна