ОУУБИС-ийн Чингис хаан судлалын хүрээлэнгийн захирал, Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Хэл бичгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор
1937 онд
Сүхбаатар аймгийн Хонгор сумын “Хөрзөнт” гэдэг газар төрсөн.
Боловсрол:
1960
оны 12 дугаар сарын 27-нд БНАСАУ-ын Ким Ирсений нэрэмжит Улсын Их сургуулийг төгссөн.
Ажлын
туршлага:
1962-2009
онд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Хэл шинжлэлийн салбар;
2009
оноос ОУУБИС-д зөвлөх профессороор ажиллаж байна.
Монголын Солонгос судлалыг үндэслэгч. Солонгос судлалыг
дэлхийн Монгол судлалын нэгэн
салбар болгон хөгжүүлсэн эрдэмтэн; Ю.Цэдэнбал, Ж.Самбуу, П.Очирбат,
Н.Багабанди, Н.Энхбаяр, Ким Ирсен нарт хэлмэрчилж байсан орчуулагч.
Эрдмийн зэрэг, цол:
1972
онд “Монгол Солонгос туургатны угсаа
гарал, хэлний холбооны асуудалд” сэдвээр Хэл бичгийн ухааны дэд эрдэмтэн
(Ph.D);
1997 онд “Монголын Нууц Товчооны Хэлбэр судлал”
сэдвээр Хэл бичгийн шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалсан.
1993 онд БНСУ-ын Танъгүг Их Сургуулийн “дэд профессор”;
2004 онд Шинжлэх Ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэнгийн
профессор;
2004 онд “Хэл судлаач” дээд сургуулийн “Хүндэт профессор”
цолыг тус тус хүртсэн.
Шагнал, урамшуулал:
1975 онд “5-р таван жилийн гавшгайч” цол;
1978 онд “эрдэм шинжилгээний ахлах ажилтан;
1999 онд “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан”;
1996 оны 12 дугаар сарын 18-нд Хөдөлмөрийн хүндэт медаль;
2001 оны 11 дүгээр сарын 01-нд БНСУ-ын Хөдөлмөрийн гавьяаны
Улаан тугийн одон;
2008 оны 05 дугаар сарын 05-нд Үндэсний бичиг соёлыг
дэлгэрүүлэгч;
2013 оны 10 дугаар сарын 09-нд Америкийн Ветерфорд сангийн
монгол дахь анхны шагнал Үндсэн хуульд заасан “Соёлын одон”;
2019 онд “Бодлогот баатар Цэнд гүн”-гийн нэрэмжит шагнал;
2022 оны 12 дугаар сарын 29-нд Монгол Улсын Шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн цол болон бусад ойн медалиар тус
тус шагнуулж байсан.
Урилгын
профессороор ажилласан нь:
1990-1996 онд БНСУ-ын
Танъгүг Их сургууль;
1999-2000
онд Шведийн Стокхолмын Их сургуульд зочин профессороор ажилласан.
Судалгааны чиглэл, бүтээл:
Сурвалж
судлал, монгол судлалын чиглэлээр судалгаа хийдэг.
Нэг
сэдэвт,
ном, хамтын бүтээл 27, эрдэм шинжилгээний ба хялбарчилсан 100 гаруй өгүүлэл нийтлүүлсэн. 1990 онд хэвлүүлсэн
“Монголын Нууц Товчоо. Үсгийн галиг” 960 нүүр, 2020 онд хэвлүүлсэн “Монголын
Нууц Товчоо. Иж судалгаа” 2262 нүүр, 1997 онд хэвлүүлсэн “Монголын Нууц Товчоо.
Хэлбэр судлал” гэдэг 3144 нүүр бүхий бүтээл нь орчин үеийн Монголын Нууц Товчоо
судлалын хамгийн том номууд болсон. Дотоод гадаадын эрдэм
шинжилгээний 30-аад их, бага хуралд оролцож илтгэл тавьж хэлэлцүүлсэн.
Дотоод гадаадын 300 гаруй эрдэмтэн
мэргэдийн бүтээлийг шүүн тунгааж, эш татаж, үнэлж цэгнэж, туслан дэмжиж,
дэлгэрүүлэн сурталчилж, номын Өрлөг үг (Манлай
үг) хайрласан байна.