Мэдээлэл

author

Шагдарсүрэн.Ц

Монгол Улсын Төрийн шагналт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Хэл шинжлэлийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор

Хэл шинжлэл
Намтар

1944 онд Улаанбаатар хотноо төрж, 1967 онд МУИС-ийн Монгол хэл, уран зохиолын анги төгссөн. Монгол хэл, утга зохиолын багш, судлаач мэргэжилтэй. 

Эрдмийн зэрэг, цол:

1977 онд БНПАУ-ын ШУА-д “La culture sprituelle des Mongols”  гэдэг сэдвээр Шинжлэх Ухааны докторын зэрэг хамгаалжээ. Хүмүүнлэгийн ухааны доктор профессор, МУИС-ийн Эх бичиг, алтай судлалын тэнхимийн багш, МУИС-ийн Монгол Судлалын Төвийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, 1985 онд эрдэм шинжилгээний ахлах ажилтан, 1993 онд дэд профессор, 1999 онд Шинжлэх Ухааны тэргүүний ажилтан, 2003 онд Хэл иргэншлийн дээд сургуулийн профессор, 2004 онд МУИС-ийн профессор, 2004 онд Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн хүндэт профессор цол тус тус хүртсэн. 

Ажил эрхлэлт:

1967-1973 онд ШУА-ийн ХЗХүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, 1967-1973   ШУА, ХЗХ-гийн Эрдэм шинжилгээний ажилтан,

1973-1977   ШУА, ХЗХ-гийн Туршилт авиан зүйн лабораторийн эрхлэгч, 1977-1991   ШУА, ХЗХ-гийн Нэр томьёоны тасгийн эрхлэгч,

1991-1994   МУИС, Монгол судлалын хүрээлэнгийн захирал,

1994-1995   МУИС, МСХ-гийн Эх бичиг-Алтай судлалын тэнхимийн эрхлэгч, 1996-1998   БНСУ, Дангүгийн их сургуульд урилгын профессор,

1998-одоо   МУИС, МХСС, Эх бичиг-Алтай судлалын тэнхимийн багш,

2001-одоо   МУИС, Монгол судлалын төвийн эрдэмтэн нарийн бичгийн дарга.  

Гишүүнчлэл:

1984 оноос Францын Монголын судлалын Төвийн “Монгол болон…Сибирийн судлал” (“Etudes mongoles… et  Siberiennes”) хэмээх ЭШ-ний жил тутмын сэтгүүлийн редакцын зөвлөлийн гишүүн, 2004 оноос уг сэтгүүл өргөжиж “EMSCAT” болоход ЭШ-ний зөвлөлийн гишүүн, Чехийн Карлын Их сургуулийн  “MONGOLICA PRAGENSIA sive Folia linguarum Orientis selecta (FLOS)” хэмээх эрдэм шинжилгээний сэтгүүлийн зөвлөл, Олон Улсын Монгол судлалын Холбооны Зөвлөлдөх Товчооны гишүүн, МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн гишүүн, Монгол хэл бичгийн ухаанаар (Ph.Dr) докторын зэрэг Хамгаалуулах Зөвлөлийн гишүүн.  

Гавьяа шагнал:

2002   онд Алтан гадас одон, 2003   Францын “Академийн удын навчит титэм одон”, 2005   Монгол Улсын Төрийн шагнал тус тус хүртсэн.

Бүтээл:

“Монгол үсэг зүй” 1981, “Монголчуудын утга соёлын товчоон” 1991, 2003, “Орчин цагийн монгол хэлний сурах бичиг” 1999, “Монголчуудын үсэг бичгийн товчоон” 2001, “Бямбын Асрагч нэртийн түүх” 2002 зэрэг 10 гаруй ганц сэдэвт зохиол, бие даасан ном товхимол хэвлүүлж, “Монголчуудын үсэг бичиг, үг хэллэгийн түүх гарлаас” 1971, “Монгол Ард Улсын угсаатны судлал, хэлшинжлэлийн атлас” 1980, “Орчин цагийн монгол хэлний үгсийн сангийн судлалын үндэс” 1986, “Information Mongolia” 1990, “Monggol jang uyile-yin nebterkei toli” 1997, “Монголын нэвтэрхий толь” 2000, “Төв Азийн нүүдэлчдийн бичиг үсгийн товчоон”, 2001 зэрэг хамтын бүтээлд оролцжээ.

Үүнээс гадна орчин цагийн монгол хэл, монгол хэлний түүх, үгийн сан, утгазүй, толь бичгийн судлал, монголчуудын үсэг бичиг, утга зохиол, эх бичгийн судлал, аман зохиол, угсаатны зүй, бөө судлал зэрэг Монгол болон Алтай судлалын салбараар бичсэн 100 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл, төсөл, сурах бичгийн зүйл Монголоос гадна Унгар, Польш, Франц, БНСУ, ХБНГУ, ОХУ, БНХАУ, Япон, Бельги, АНУ-ын эрдэм шинжилгээний хэвлэлүүдэд монгол, орос, англи, герман, япон, хятад хэлээр хэвлэгдэн нийтийн хүртээл болжээ.


Бүтээлийн жагсаалт

    Бүтээл оруулаагүй байна

Видео сан

    Видео оруулаагүй байна