Монгол Улсын Төрийн шагналт, ШУА-ийн жинхэнэ гишүүн (академич), Хэл бичгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн
1937 онд Сүхбаатар аймгийн Халзан сумын Ар булаг хэмээх газар төрсөн.
Шинжлэх ухааны академийн гишүүн.
Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэнд 55 жил ажиллаж байна.
Монгол аман бичгийн уран зохиол болон нүүдэлчдийн уламжлалт анагаах ухааны судлалаар 40 гаруй дэвтэр ном бичсэн ба Монголын Уламжлалт Анагаах Музейг 2005 онд Улаанбаатар хотноо байгуулав.
Мөн Номун Гэрэл төвийн тэргүүн.
Академич нь Монголын эртний болон дундад зууны үеийн биет ба биет бус соёлын өвийг хамгаалах, цуглуулах, судлах талаар томоохон ажлуудыг хийж бүтээсэн.
1997 онд Хөдөлмөрийн гавьяны улаан тугийн одон,
1998 онд иргэний болон шашны уран зохиолын тоймсон бүтээл туурвисан тул МУТШ,
2007 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ШУГЗ цол тус тус хүртсэн.
Түүнчлэн 2015 онд Олон Улсын Алтай судлалын Алтан медаль,
2016 онд Казакстан улсын Олон Улсын Түрэг судлалын академийн алтан медаль тус тус хүртжээ.