Мэдээлэл

author

Золжаргал Батбуяны.

ШУА-ийн Тэргүүлэгчдийн газар, шинжлэх ухааны түгээн дэлгэрүүлэлт хариуцсан мэргэжилтэн, ХЗХ-Хэрэглээний хэл шинжлэлийн салбарын ЭША, Хэл бичгийн ухааны доктор (Ph.D)

Хэл шинжлэл
Намтар

;

2002-2006 онд МУИС-ийн Монгол хэл, соёлын сургуулийг Эх бичиг судлаач, төвөдөч мэргэжил

2006-2008 онд тус сургуульд эх бичиг судлалын магистрантур;

2011-2014 онд БНХАУ-ы Өвөр Монголын Их Сургуулийн Монгол судлалын дээд сургуульд аспирантурыг төгссөн.


Ажлын туршлага:

2005-2007 онд Антоон Мостаэрт монгол судлалын төв;

2007-2008 онд МУҮНС-ийн ACIP төсөлд төслийн ажилтан;

2009-2010 онд МУИС-ийн Монгол хэл, соёлын сургуулийн Монгол хэлний тэнхимд хичээлийн туслах ажилтан;

2015-9 сараас МҮИС, Монгол хэл, найруулга зүйн цагийн багш;

2017-2019 онд МУИС-ШУС-МХ,ХШТ-д монгол хэлний цагийн багш;

ШУА, (2015-):

2015 оноос Хэл зохиолын хүрээлэнгийн Хэрэглээний хэл шинжлэлийн салбарын эрдэм шинжилгээний ажилтан;

2021 оноос Тэргүүлэгчдийн газар, шинжлэх ухааны түгээн дэлгэрүүлэлт хариуцсан мэргэжилтнээр тус тус ажиллаж байна.

Эрдмийн зэрэг, цол:

2008 онд “Манжийн дусал бинтгүй данс эвхмэл дэх монгол бичгийн дурсгалын эх бичгийн судалгаа” (ЭШ-ний удирдагч доктор (Ph.D) М.Баярсайхан) сэдвээр эх бичиг судлалын магистр;

2014 онд “Монголын нууц товчоо ба Асрагч нэртийн түүхийн тохиролцох хэсгийн харьцуулсан судалгаа” (ЭШ-ний удирдагч ӨМИС-ийн профессор Бүрэнбат) сэдвээр БНХАУ-ӨМИС-д Хэл бичгийн ухааны доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалсан.


Шагнал, урамшуулал:

2017 онд ШУА-ийн хүндэт жуух;

2021 онд БШУЯ-ны жуух;

2021 онд Боловсрол, Шинжлэх Ухааны Яамны “Үндэсний бичиг үсэг түгээн дэлгэрүүлэгч” цол, тэмдэг;

2023 онд Боловсрол, Шинжлэх Ухааны Яам, Шинжлэх ухааны тэргүүний ажилтан тэмдгээр тус тус шагнуулсан.


Судалгааны чиглэл:

Сурвалж судлал, Монголын нууц товчоо судлал, нэр томьёо судлал, хэрэглээний хэл шинжлэлийн чиглэлээр судалгаа хийдэг.

Төсөлд оролцсон байдал:

ШУА-ийн грант төслийн удирдагч, “Ардын уламжлалт нэр томьёо, үг хэллэгийн өв” төсөл, 2019 он

Оролцсон төсөл: Суурь судалгааны төсөл – 3, гадаадтай хамтарсан төсөл – 2, захиалгат төсөл – 5 төслийн гүйцэтгэгчээр оролцсон.

Бүтээлийн жагсаалт:

Нэг сэдэвт бүтээл:

  1. “Судар бичгийн хүрээлэнгийн мэргэд”, Ц.Батдорж, А.Амарсанаа нарын хамт. Улаанбаатар, 2023 он, “Соёмбо принтинг” ХХК, ISBN9789919014919, 247 тал.
  2. “Үгийн учир-IV”, Н.Мөнхцэцэг, Н.Амартүвшин, Г.Гэрэлмаа нарын хамт, Улаанбаатар, 2023 он, “Соёмбо принтинг” ХХК,
  3. “Эрүүгийн болон зөрчлийн хэрэг шалган шийдвэрлэх ажиллагаанд хэрэглэх үг хэллэгийн тайлбар толь”, Улаанбаатар, 2022 он, 128 тал, “Битпресс” Хэвлэлийн компани, ISBN9919-0-0283-6
  4. “Шинжлэх ухааны хроник”, /Science Chronicles of Mongolia/, Улаанбаатар, 2021 он, 244 тал, “Соёмбо принтинг” ХХК, ISBN 991997684-9
  5. “Адилтгалын аргаар бүтсэн монгол нэр томьёо”, О.Шинэбаярын хамт. Улаанбаатар, 2020 он, 164 х, “Соёмбо принтинг” ХХК
  6. “Ур ухаан тэлэх уламжлалт мэргэжлийн үгс”, О.Шинэбаярын хамт. Улаанбаатар, 2019 он, 154 х, “Соёмбо принтинг” ХХК, ISBN 9919-21-579-1
  7.  “Монголын нууц товчоо ба Асрагч нэртийн түүхийн тохиролцох хэсгийн харьцуулсан судалгаа”, Хэл шинжлэлийн ухааны доктор (Ph.D)-ын зэрэг горилсон зохиол, БНХАУ, Хөххот, 2014 он, 236 тал.
  8. “Дэлхийд түгсэн Монголын нууц товчоон”, /”The Secret History of the Mongols in the world/. УБ., 2016 он. 288 х. “Мөнхийн үсэг” ХХК. ISBN 978-99929-2-530-0.
  9. Сурах бичиг, гарын авлага: “Найруулга зүй”, Н.Уранчимэгийн хамт. Монголын Үндэсний Их Сургуулийн оюутны гарын авлага. Улаанбаатар, 2015 он, 114 тал.

Эрхлэн хэвлүүлсэн бүтээл:

1. “Хэрэглээний хэл шинжлэл” сэтгүүл, 2017, II боть, дэвтэр 1-21, ISSN 2524-0951, Ботийн эрхлэгч,  Улаанбаатар, Соёмбо принтинг, 223 тал.

Эмхэтгэсэн ном, сэтгүүл:

1. Цэндийн Дамдинсүрэнгийн Эрдэм  шинжилгээний бүтээлийн чуулган, Монгол хэл судлал, VII боть, Улаанбаатар, 2017, Соёмбо принтинг, 354 хуудас

2. “Хэрэглээний хэл шинжлэл” сэтгүүл, Улаанбаатар, 2016, Tom. I (16)

3. “Монголой Нюуса Тобшоон”, Г.Гантогтох, 2018 он, Уб., 292 хуудас

Эрдэм шинжилгээний өгүүлэл:

  1. “Чингүнжав судлал”-д холбогдох “Засгийн хошой чин ван Базарсэдийн тамганы хэргийг харгалзан шийтгэгч туслагч түшмэдийн бичиг”-ийн эхийн судалгаа”, Оюуны хэлхээ ЭШБ, 2014 I(11), Улаанбаатар, 209-229 дүгээр тал.
  2. “Монголын нууц товчоо” ба “Асрагч нэртийн түүх”-ийн холбоо хамаарлын тухай”, Монгол судлалын чуулган ЭШ-ний сэтгүүл, МУБИС, Монгол судлалын дээд сургууль, 2014, №16(51), 156-161 талд.
  3. “Асрагч нэртийн түүх”-ээс “монголын нууц товчоон”-ы уул эхийг эрэлхийлэх нь /үсэг бичгийн асуудалд/”, “Altaica XII” сэтгүүл, 2015, Улаанбаатар, х 70-76.
  4. “Асрагч нэртийн түүх”-ийн үгийн сангийн судлалд нэгэн дусал, Оюуны хэлхээ ЭШБ, Улаанбаатар, 2016 I(15), х 208-214.
  5. “Монголын нууц товчооны анхны эх монгол бичгээр байсан гэхийг гэрчлэх нь”,  Хүрэл тогоот - 2016 эрдэм шинжилгээний бага хурлын эмхэтгэл, Улаанбаатар, 2016 он, х 200-207.
  6. “Дунд үеийн монгол хэлний тоо болон хүйсийн зохицлын улирал хувирлын тухайд”, Мир Центральной азии-4 хурлын эмхэтгэл, Улаан-Үүд хот, 2017 он, х 447-452.
  7. “Монголын нууц товчооноос нэр томьёог эрэх нь”, Хэрэглээний хэл шинжлэл сэтгүүл, II боть, дэвтэр 1-21, ISSN 2524-0951, Улаанбаатар, 2017, х 46-53.
  8. “Асрагч нэртийн түүх” дэх “Монголын нууц товчоо”-ны үг хэллэг, Хэл зохиол судлал, Х боть, дэвтэр 1-26, Улаанбаатар, 2017, х 74-83.
  9. “Монголын нууц товчоон”-ы анхны эх монгол бичгээр байсан гэхийг гэрчлэхэд “Асрагч нэртийн түүх”-ийн хувь нэмэр, Монгол-орос хэл шинжлэлийн түүвэр, Улаанбаатар, 2018, “Соёмбо Принтинг” ХХК, ISBN:978-99978-768-4-3, 41-51 талд.
  10. “Асрагч нэртийн түүх” дэх “Монголын нууц товчоон”, Монгол хэл шинжлэлийн шинэ эрэлхийлэл, Хөххот, 2018, “Алсын бараа” хэвлэлийн хороо, ISBN:978-7-5555-1087-1, 79-112 талд.
  11. “Утга шилжих аргаар ургамлын нэр томьёо бүтэх нь”, Хэрэглээний хэл шинжлэл, №3, Улаанбаатар, 2018, 35-44 талд.
  12. “Үгийн буруу хэрэглээний асуудалд” (Цахим шуудан, харилцааны хэрэгслийн бичвэрийн жишээгээр). The Journal of Northern Cultures Studies. ISSN-2093-0399, Seoul, vol.9 December 2018, 93-105 pp.
  13. “Сурвалж бичгээс уламжлалт нэр томьёо, үг хэллэгийг судлах тухайд”, Хэрэглээний хэл шинжлэл сэтгүүл, №4, Улаанбаатар, 2019, 39-50 талд.
  14. Хятад хэлнээс орчуулсан нэр томьёо ба хятад гаралтай үгийн нэр томьёоны үүрэг, хэрэглээ”, Хэрэглээний хэл шинжлэл сэтгүүл, №4, Улаанбаатар, 2019, 39-50 талд.
  15. “Хууль зүйн зарим нэр томьёог сурвалж бичгээс тодруулахуй”, Хэрэглээний хэл шинжлэл сэтгүүл 6, Улаанбаатар, 2021, 26-39 талд.

Эрдэм шинжилгээний орчуулга:

1. Сун Шу Фан (孙淑芳), Сун Мин Цин (孙敏庆) Компьютерын орос нэр томьёог танин мэдэхүйн зүйрлэх аргаар бүтээж буй хэв загвар”, “Хэрэглээний хэл шинжлэл” сэтгүүл, 2016 I(16), 123-135 тал. Хятад хэлнээс орчуулав.

Эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлсэн илтгэл:

1. Бээжингийн төвийн үндэсний их сургуулийн “Бүх Хятадын монгол судлалын эрдэм шинжилгээний их хурал”-д “Асрагч нэртийн түүх”-ийн үгийн сангийн судлалд нэгэн дусал” илтгэл. (БНХАУ, 2014 он)

2. “Нийтийн эх хэлний боловсролд хэвлэл мэдээллийн үүрэг” эрдэм шинжилгээний хуралд “Сонин хэвлэлийн харь үгийн хэрэглээ”, доктор О.Шинэбаяртай хамтарсан илтгэл. (Уб., 2016 он)

3. Хүрэл тогоот - 2016 эрдэм шинжилгээний бага хурал, “Монголын нууц товчооны анхны эх монгол бичгээр байсан гэхийг гэрчлэх нь”,  (Уб., 2016 он)

4. ОХУ-ын Буриадын шинжлэх ухааны хүрээлэнгийн Мир центральной азии-4 эрдэм шинжилгээний хурал, “Дунд үеийн монгол хэлний тоо болон хүйсийн зохицлын улирал хувирлын тухайд”, (Улаан-Үүд, 2017 он)

5. Академич Ц.Дамдинсүрэн ба Монголын нууц товчоо судлал” олон улсын эрдэм шинжилгээний хурал, “Монголын нууц товчоо”-ны уран зохиолын агуулгыг “Асрагч нэртийн түүх”-ээ тэмдэглэсэн байдал”, доктор А.Амарсанаагийн хамт, (Дорнод, 2018 он)

6. “Нэг бүс нэг зам” ОУЭШ-ний хоёр дахь удаагийн их хурал, “Уламжлалт монгол бичгийн өнөөгийн хэрэглээ, ирээдүйн чиг хандлага” салбар хурал,  “Асрагч нэртийн түүх” дэх “Монголын нууц товчоо”-ны үсэг бичгийн асуудалд” илтгэл. (БНХАУ, 2018 он)

7. “Монгол хэл шинжлэлийн олон улсын эрдэм шинжилгээний гуравдугаар хурал, “Үгийн буруу хэрэглээний асуудалд (Цахим шуудан, харилцааны хэрэгслийн бичвэрийн хэлний жишээгээр)” илтгэл. (БНХАУ, 2018 он)

8. ӨМИС-ийн “Монголын нууц товчоо”-ны ОУЭШ-ний анхдугаар хурал, “Монголын нууц товчоо”-ны үг хэллэгийн түүхэн хэрэглээ ба утгын хувирал” илтгэл. (БНХАУ, 2018 он)

9. “Characteristics of professional vocabulary which carries folk cultural heritage”, with Shinebayar O.,  The International Conference on Language and Culture, (Ulaanbaatar, 2019-07-30)

10. “Монгол хэлтэн ард түмний нэр томьёог жигдлэх, нэгдсэн сан үүсгэх асуудал” олон улсын эрдэм шинжилгээний хурал, “Уламжлалт нэр томьёог сурвалж бичгээс уудлахуй”, (Уб, 2019 он.)

11. “Нэр томьёо ба шинжлэх ухаан, технологийн хөгжил” олон улсын эрдэм шинжилгээний хурал, “Хууль зүйн нэр томьёоны эртний утга, өнөөгийн хэрэглээ” илтгэл (Уб, 2022-07)

12. “Нэр томьёоны орчуулга, хэрэглээ” ЭШХ, “Хятад нэр томьёоны орчуулга ба хятад гаралтай үгийн нэр томьёоны үүрэг, хэрэглээ”, (Дархан, 2022-10)

13. ӨМИС-ийн ОУ-ын сурвалж судлалын 2-р их хурал, “Манжийн дусал бинтгүй данс дах монгол бичгийн дурсгалууд”, (Хөххот, 2023-07)

14. ОУМЭИХ-12, “Монголын нууц товчоо” дахь давхар үйлдүүлэх хэвт үгсийн хэлний зүйн бүтэц ба найруулгын нарийн утга (qono’a’ululai, hűlűrige’űltele гэх мэт үгсийн жишээгээр), Бүрэнбатын хамт (Улаанбаатар, 2023-08)

15. “Mongolia and the Mongols: Past and Present” ОУЭШХ-2, “Lexicographic resources in the internet era”, (Польш, 2023-10)

">
">">">

">">

Бүтээлийн жагсаалт

    Бүтээл оруулаагүй байна

Видео сан

    Видео оруулаагүй байна