Мэдээлэл

author

Ганболд Дашлхагваагийн.

МУБИС-ийн Монгол судлалын хүрээлэнгийн захирал, Хэл бичгийн ухааны доктор (Ph.D), дэд профессор

Хэл шинжлэл
Намтар


1968 онд Баянхонгор аймгийн Баянговь суманд төрсөн.

1984 онд Баянговь сумын 8 жилийн дунд сургууль;

1990 онд Архангай аймгийн Багшийн коллеж;

1994 онд МУИС-ийн Ховд дахь салбар сургуулийг тус тус төгссөн.

Ажлын туршлага:

МУИС-ийн Ховд дахь салбар сургууль, 1994-2007:

1994 онд МХУЗ-ын тэнхимд багш, ахлах багш;

2001 оноос Эрдмийн зөвлөлийн нарийн бичгийн дарга;

2005 оноос ТДСА-ны менежер;

МУБИС-НХУС, (2008-):

2008-2022 онд Монгол хэлний тэнхимд багш;

2023 оноос МУБИС-ийн Монгол судлалын хүрээлэнгийн захирлаар ажиллаж байна.

Эрдмийн зэрэг, цол:

1997 онд МУИС-д “Сан даллагын шүлгийн агуулга, бүтцийн онцлог” сэдвээр магистр;

2001 онд ШУА-ийн ХЗХ-д “Монгол сан тахилгын судар үгийн урлагийн туурвил болох нь” (ЭШ-ний удирдагч Хэл бичгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Л.Хүрэлбаатар) сэдвээр Хэл бичгийн ухааны доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалсан.

2008 онд дэд профессор цол хүртсэн.

Шагнал, урамшуулал:

2005 онд БСШУЯ-ны “Хүндэт жуух бичиг”;

2011 онд Монгол Улсын Засгийн Газрын шагнал “Боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдэг;

2021 онд “Алтан гадас” одонгоор тус тус шагнуулсан.

Урилгын профессороор ажилласан эсэх:

2011, 2017, 2019, 2020 онд БНХАУ-ын Ланжуугийн Баруун хойдын үндэсний их сургууль;

2014 онд Бээжингийн Төвийн Үндэстний Их Сургууль;

2014 онд ОХУ-ын Буриадын УИС;

2018 онд Томскийн УИС-д тус тус уригдаж, урт богино хугацаанд ажиллаж байв.

Эрдэм шинжилгээний ажлын туршлага:   

Нэг сэдэвт зохиол, гарын авлага, хамтын бүтээл 20 гаруй, эрдэм шинжилгээний өгүүлэл тезис 50 шахмыг бичиж хэвлүүлж, Монгол хэл, монгол бичиг, аман зохиол, эртний уран зохиолын монгол, тод бичиг, төвөд хэлт сурвалжийн чиглэлээр тогтвортой ажиллаж, энэ хугацаанд 20 гаруй бакалаврын диплом, 30 орчим магистр, 3 докторын ажил удирдаж хамгаалуулсан. Мөн олон улсын 20 гаруй хуралд илтгэл хэлэлцүүлэв.

Эрдэм шинжилгээний ажлынхаа үр дүнгээр:

·         Ховд Их сургуульд ажиллаж байх үедээ МХУЗ-ын тэнхимийн “Аялгуу, аман зохиол судлалын сан”-г зохих материалаар баяжуулж, Монгол орны баруун 10 аймгийн нутгаар явж цуглуулсан монгол бичиг, тод бичиг, төвөд хэлээр уламжилсан ном судар бүхий эртний бичиг соёлын 1000 гаруй дурсгалыг хамруулсан “Монголчуудын бичиг соёлын дурсгалын сан”-г үүсгэн байгуулсан нь хойшид уламжлах, цаашдын судлаач эрдэмтдэд чухал үнэтэй хэрэглэхүүн болж буй бөгөөд өнөө ч эх бичиг, сурвалжаар нэмэн баяжуулсаар байна.

·         МУБИС-ийн НХУС-д мөн эртний судар бичгийн дурсгал бүхий “Бичиг соёлын дурсгалын фонд”-ыг үүтгэн бичвэрийн каталогийг хийж түгээсний сацуу монгол хэл бичгийн мэргэжлийн ангид Монгол хэл шинжлэлийн түүх, Монгол хэлний найруулга зүй, Хэл шинжлэлийн судалгааны арга зүй зэрэг хичээлийг бакалавр, магистр, докторын ангид зааж байна.

·         Монгол хэл, утга зохиол, сурвалж судлалын чиглэлээр их дээд сургуульд 30-аад жил ажиллахдаа эрдэм судлалын ажлынхаа үр дүнг Монгол Улс, ОХУ, БНХАУ, БНСУ, БНКазУ-д монгол, орос, англи хэлээр 60 шахам өгүүлэл илтгэл, бие даасан болон хамтын бүтээл 25-ыг  хэвлүүлснээс гадна БНХАУ-ын Үндэстний Хэвлэлийн хорооноос “Тод бичгийн сангийн шүлгийн судлал” (2017), “Ордосын Р.Хишигбатын бүтээлийн чуулган” (2020), “Оюу чихт хан хөвүүний тууж тэргүүтэн Монголын сонгодог уран зохиолын хэдэн дурсгал” гэх гурван ч бүтээл Улсын гадаадад хэвлэгдээд байна.


Төсөлд оролцсон байдал:

“Баруун бүс нутгийн хэл аялгуу, аман зохиол, түүх угсаатны зүй судлал”-ын “Алтай - I”, “Алтай - II” төсөл

БНХАУ-ын ШУӨЗО-ны БИС-тай хамтарч хэрэгжүүлсэн “Ойрад судлал”,

ОХУ-ын Халимагийн Их Сургууль-ийн багш нартай хамтран “Тод бичгийн судрын үгийн толь”,

Герман Улсын Антоон Мостаэрт сангийн “Монгол хэлний нийлэмж үг”,

Монгол хэлийг дэмжих сангийн “Монгол хэлний судлал”

2022 онд “Монгол хэлний бүрэн хэл зүй”.


Судалгааны чиглэл:

Монголын төвөд хэлт утга зохиол, Жамъянгарав судлал, монгол бичгийн хэл зүй, монгол, тод, төвөд хэлт сурвалжийн судлалаар дагнаж судалгаа хийдэг.


Бүтээлийн жагсаалт

Нэг сэдэвт бүтээл:

1. Ганболд, Д. (1997). Сан даллагын шүлгийн агуулга, бүтцийн онцлог. Магистрын зэрэг горилж бичсэн нэг сэдэвт зохиол. Ховд. 111 тал.

2. Ганболд, Д. (2001). Монгол сан тахилгын судар үгийн урлагийн туурвил болох нь. Хэл бичгийн ухааны докторын зэрэг горилсон диссертац /Удирдагч: хэл бичгийн шинжлэх ухааны доктор, профессор Л.Хүрэлбаатар/. УБ. 165тал.

3. Ганболд, Д. (2001). “Монгольская культовая сутра как словесного искусства” автореферат на соискание ученых степень (орос хэлээр). УБ. 32 тал.

4. Ганболд, Д. (2006). Монгол сан тахилгын судар үгийн урлагийн туурвил болох нь. УБ., 11.25 х.х.

Хамтын бүтээл:

1. Ганболд, Д. нар. (2013). Тод үсгийн сангийн шүлгийн судлал (хамтын бүтээл). БНХАУ. Бээжин. Үндэсний хэвлэлийн хороо., Хэвлэлийн хуудас 28.75.

2. “Торгууд аман билгийн жишээ” -3 (хамтын бүтээл). Уб., 2020. “Соёмбо принтинг” ХХК-д хэвлэсэн.

3. Ганболд, Д., Гэрэлсүрэн, М. (2020). Монгол бичгийн хэлний судлалд орох үүд (Эртнээс өнөө хүртэлх үеийн монгол бичгийн хэлний зүйн бичвэр болон судлалын ном зүй). Редактор Ц.Өнөрбаян. Улаанбаатар хот., “Соёмбо принтинг” ХХК. 24,3 хх. 292 тал. 

4. Ганболд, Д. (2020).  “Монгол хэл судлалын түүх” (Монгол хэлний үг зүй, өгүүлбэр судлал) - III боть (Хамтын бүтээл, Найруулга зүйн бүлэг). Улаанбаатар., “Соёмбо принтинг” ХХК. 28.5 хх.

5. “Монголын нүүдэл малжлын түүхэн мөрдөл” (Хамтын бүтээл). Улаанбаатар., 2021. 

6. Ганболд, Д., Сарангэрэл, Р., Өлзийсүрэн, М. (2022). Монгол хэлний авиа үсгийн ангиллыг тодруулагч уг” (Дорно дахины үсгийн махбодын ангилал ба өрнийн хэл шинжлэлийн авиа зүйн уламжлал) хамтын бүтээл. Редактор Ц.Өнөрбаян. УБ., “Соёмбо принтинг” ХХК. – 226 х.

7. “Найруулга зүйч эрдэмтэн Довчины Отгонсүрэн” (75 насны ойд зориулсан дурсгалын түүвэр, хамтран хэвлэлд бэлдсэн). УБ., 2022. БИТ ПРЕСС ХХК-д хэвлэсэн.

8. “Монгол хэл судлал” (Бичгийн хэл) - ХIII боть (Хамтын бүтээл, Монгол бичгийн хэлний зөв бичих дүрэм). Улаанбаатар., 2022. “Соёмбо принтинг” ХХК. 28.5 хх.

Ном, сурах бичиг, гарын авлага:

1. Ганболд, Д. (2002). Монголын сонгодог уран зохиолын лекц” тэргүүн дэвтэр (эртний болон дундад үеийн түүх) Ховд пресс.

2. Ганболд, Д. (2003). Монголын сонгодог уран зохиолын лекц. Дэд дэвтэр (Дахин сэргэлт ба соён гэгээрүүлэлтийн үеийн түүх). Ховд пресс.

3. Ганболд, Д. (2004, 2005).  “Оюу чихт хан хөвүүний тууж” тэргүүтэн монголын сонгодог уран зохиолын хэдэн дурсгал. Ховд пресс; Улаанбаатар, “Соёмбо принтинг” ХХК, 8.5 х.х.

4. Ганболд, Д. (2012). МУБИС-ийн МоСС-ийн Хэл соёлын санд буй монгол, төвөд бичвэрийн ном зүйн жагсаалт. УБ., “БИТ сервис” ХХК, 5.5 х.х.

5. Ганболд, Д. (2013). “Бат сүзэгт, бандида хамба Жамъянгарав” судлалын боть-I. УБ., “Соёмбо принтинг” ХХК. – 230 х.

6. Ганболд, Д. (2015). Бат сүзэгт, бандида хамба Жамъянгаравын “Залах хийгээд магадлах утгыг машид ялгасан шастир сайтар номлолын зүрхний үг утгын олонхыг эсрэгцүүлэн хэлэлцсэний үүднээс нягталж шинжилсэн сайн номлол тэнгэрийн их хэнгэрэг хэмээх оршвой” (Жамъянгарав судлалын II боть). УБ., “Соёмбо принтинг” ХХК. – 270 тал.

7. Ганболд, Д. нар (2017). Монгол хэл /Гадаад оюутанд зориулсан сурах бичиг/. (Хамтын бүтээл). SIT Study Abroad a program of World Learning. УБ., 2017. “Аdmon” press. 18.25 xx.

8. Монгол хэлний хоршоо үгийн толь (Хамтын бүтээл, Б, И, Л, М, Н, О толгойт үсэг). (Хянан тохиолдуулсан Ц.Өнөрбаян). УБ., 2019. 108.5 хх. “Бэмби сан” ХХК-д хэвлэсэн.

9. “Орчин цагийн монгол хэл” I-II боть. (Хамтын бүтээл, Зөв бичих дүрэм болон Найруулга зүй гэх хэсэг) Хянан тохиолдуулсан Ц.Өнөрбаян нар. Уб., 2020. “БИТ сервис” ХХК, 137-154-р тал.

10. “Ордос Р.Хишигбатын бүтээлийн чуулган” (Хамтын бүтээл). БНХАУ. Бээжин, Төвийн үндэстний хэвлэлийн хороо., 2020. 5

11. Ганболд, Д. (2021). Бат сүзэгт, бандида хамба Сүрэнхорын Жамъянгаравын намтар. Монголын эртний уран зохиол – II боть, УБ., “МУИС - Пресс”, 273-299-р талд.

12. Ганболд, Д. (2021). Монгол хэл шинжлэлийн үнэт дурсгалууд (То вангийн “Оюун билгийн соёрхол” бүтээлийн тухай гэх хэсэг). Редактор акад. Д.Цэрэнсодном. УБ., “Мөнхийн үсэг” ХХК.

13. Ганболд, Д. (2021). “Бат сүзэгт, бандида хамба Жамъянгарав” судлалын боть-III. УБ., “Соёмбо принтинг” ХХК. – 230 х.

14. “Монгол хэлний түвшин тогтоох сорил” (TOPMON - анхан шат. Хамтын бүтээл, Сонсох чадвар хэсэг). Улаанбаатар 2021.  

15. Ганболд, Д. (2023). “Ogyu cikitü qan köbegün-ü tuɣuji terigüten Mongɣol-un songɣudaɣ uran jokiyal-un kedün durasqal” /Монгол бичгээр/ БНХАУ-ын Бээжин хотын Үндэстний хэвлэлийн хороо., 2023. 223 хуудас.

Эрдэм шинжилгээний өгүүлэл:

1. Ганболд, Д. (1998). Бөө мөргөлтэй холбогдох хэдэн онцлог шинжийн тухай. МУИС-ийн ХоСС-ийн ЭШБ №8. 123-129-р талд.

2. Ганболд, Д. (1998). Аман ба бичгийн зохиолын харилцан холбогдох зарим асуудал. МУИС-ийн ХоСС-ийн МХУЗ-ын тэнхим “Эрдэм шинжилгээний ойллого” №1 (134) V дэвтэр. 27-32-р талд.

3. Ганболд, Д. (1999). Монгол сан даллагын шүлгийн агуулга бүтцийн онцлог. МУИС-ийн ХоСС-ийн ЭШБ (нийгмийн шинжлэл) №9 (10). 102-112-р талд.

4. Ганболд, Д. (1999). Сан тахилгын бүтээлийн гүн ухааны үндэс. МУИС-ийн ХоСС-ийн ЭШБ (нийгмийн шинжлэл) №9 (11). 113-121-р талд.

5. Ганболд, Д. (1999). Гэсэр хааны туужийн Х бүлгийг харьцуулан шинжих нь. МУИС-ийн ХоСС-ийн МХУЗ-ын тэнхим “Эрдэм шинжилгээний ойллого” №2 (134) III дэвтэр. 17-41-р талд.

6. Ганболд, Д. (2000). Сан тахилгын бүтээлийн агуулга, бүтэц. “Тайлга - даллага”. Эрхэлсэн Л.Түдэв. №9 (1). 33-38-р талд.

7. Ганболд, Д. (1999). Особенности содержание стихотворения “Сан тахилга”” (воскурение и обряд призывания счстья) МУИС-ийн ХоСС-ийн МХУЗ-ын тэнхим “Эрдэм шинжилгээний ойллого” №2 (134) III дэвтэр. 42-45-р талд.

8. Ганболд, Д. (2000.07). Эх дэлхийгээ энэрч ирсэн уламжлалт монгол сэтгэлгээ. ХУНБЦГ төслийн “Хар ус нуур” сонины тусгай дугаар.

9. Ганболд, Д. (1998.12.16). Уран зохиолын шинжээчдийн сүүлийн үеийн үзэл бодол. “Улаанбаатар” сонин. №158.

10. Ганболд, Д. (2001.03). Сан тахилгын шүлгийн агуулгын онцлог. “Үүрийн цолмон” сэтгүүл. БНХАУ-ын ШУӨЗО. Хятад Шинжааны ардын хэвлэлийн хороо.

11. Ганболд, Д. (2001). Сан тахилгын сударт хадгалагдсан уран зохиолын дурсгалын тухай товч өгүүлэхүй. ШУА-ийн ХЗХ-гийн ААЗС. Боть XXIII. Fasc.9. УБ., 110-122-р талд.

12. Ганболд, Д. (2002). “Традиция духа монголов об охране природы” Алтай: экология и природопользования. Бийск., Стр 95.

13. Ганболд, Д. (2002/3). Монгол сан тахилгын уран зохиол. МУИС-ийн Ховд дахь салбар сургуулийн ЭШБ /Нийгмийн ухаан/ №10. 176-195-р талд.

14. Ганболд, Д., Ариунаа, О. (2003.02). Монголын уран зохиол дахь зориулал шүлгийн тойм” “Үүрийн цолмон” сэтгүүл. (241) БНХАУ-ын ШУӨЗО. Шинжааны ардын хэвлэлийн хороо.

15. Ганболд, Д. (2003). Монгол сан тахилгын судрын төгсгөлийн үг. МУИС-ийн Ховд дахь салбар сургуулийн ЭШБ. №11. Ховд., 81-р талд.

16. Ганболд, Д. (2003). МНТ-ны хэлц хэллэгийн зарим онцлог. МУИС-ийн Ховд дахь салбар сургуулийн ЭШБ. №11. Ховд., 101-р талд.

17. Ганболд, Д. (2003). “Оюу чихт хан хөвүүний тууж” хэмээх зохиолын тухай МУИС-ийн ХоСС-ийн МХУЗ-ын тэнхим “Эрдэм шинжилгээний ойллого” №3 (135) VI дэвтэр. 28-34-р талд.

18. Ганболд, Д. (2003). Сан тахилгын судар дахь бурхан шашны зарим ойлголт. МУИС-ийн МХСС-ийн ЭШБ. №2. УБ., 140-145-р талд.

19. Ганболд, Д., Ариунаа, О. (2001). “Dedicаtory poems in Mongolian literature” (ОХУ) “Природные условия, история и культура западной монголии и сопредельных регионов” Тезисы докладов VII Международной научной конференции (18-22 сентября. 2005 г., г.Кызыл, Россия) /стр 106-108/

20. Ганболд, Д. (2005). “Some traditions of the Mongolian shamanism” / (ОХУ) “Природные условия, история и культура западной монголии и сопредельных регионов” Тезисы докладов VII Международной научной конференции (18-22 сентября. 2005 г., г.Кызыл, Россия) /стр 163-168/

21. Ганболд, Д. (2005). Хоёр өгүүллэгийг харьцуулсан тэмдэглэл. ХИС-ийн МХУЗ-ын тэнхим “Эрдэм шинжилгээний ойллого” №4 (135) VII дэвтэр. 38-46-р талд.

22. Ганболд, Д. (2005). Адилтгал зүйрлэлийн тухайд авч үзэх нь. ХИС-ийн МХУЗ-ын тэнхим “Эрдэм шинжилгээний ойллого” №4 (135) VII дэвтэр. 30-38-р талд.

23. Ганболд, Д. (2009). Төвөд бичгээр, монгол хэлээр уламжилсан гал тахилгын нэгэн судар” МУБИС-ийн МоСС-ийн ЭШБ №6; “Оюуны хэлхээ” А. Мостарт сангийн ЭШБ №4.

24. Ганболд, Д. (2009, 2010). П. Дамдингийн “Захчины наадмын болон архины дуу” бичмэл дэвтэр дэх дууны шүлгүүдийг харьцуулсан нь. Оюуны хэлхээ – А. Мостартын сангийн ЭШБ №3; МУБИС-ийн МоСС-ийн “Монгол судлалын чуулган” ЭШБ. №9 (44), УБ., 177-214-р талд.

25. Ганболд, Д. (2010, 2011). “Одны эзэн долоон өвгөн одны тахилга оршивой” гэх судар дахь оддын нэрийг тодолж шинжих нь. ХоИС-ийн НХУС-ийн “Эрдэм шинжилгээний бичиг” №3 (15), 18-31 хуудас. УБ; МУБИС, МоСС-ийн ЭШБ. № 46; ЭТНО: междисц.науч.сб / Науч.ред. Б.Б. Бадмаев. – (ОХУ) Улан-Удэ: Изд.во ГУП ИД <<Буряад үнэн>>, –Вып. 2. – С. 110-120.

26. Ганболд, Д. (2011). “Odun-u takilɣ-a-yin sudur” daki doluɣan burqan odun-u ner-e-yi todulaqu anu. (БНХАУ) Journal of Northwest University for Nationalities. №2. p.77-83

27. Ганболд, Д. (2011). Тогтвортой хөгжлийн үзэл санааг Монгол хэлний найруулга зүйн семинарын нэгж хичээлд туршсан жишээ. Багш нарт зориулсан ТХБ-ын гарын авлага. УБ.

28. Ганболд, Д. (2011). Бат сүзэгт бандида хамбо Жамъянгаравын сүнбумын гарчиг. МУБИС, МоСС-ийн ЭШБ. № 47. УБ.

29. Ганболд, Д. (2012). Некоторые факты, дополняющие биографию бат сузэгт пантита хамбо Жамъянгарава. (БНКазУ) Замануи елемдегi fылым мен бiлiм. Том YI. Караганды, Болашак-Баспа.

30. Ганболд, Д. (2013). Бат сүзэгт бандида хамба Жамъянгаравын намтарт холбогдох хэдэн мэдээ. ШУА-ийн ХЗХ, “Төвөд судлал” эрдэм шинжилгээний сэтгүүл.

31. Пүрэв-Очир, Б., Ганболд, Д. (2012). Равжаагийн <Үлэмжийн чанар> ба Ц.Дамдинсүрэнгийн <Ертөнцийн чимэг> хоёрыг харьцуулсан шинжлэл. МУБИС-ийн МоСС-ийн ЭШБ “Монгол судлалын чуулган” №48.

32.Пүрэв-Очир, Б., Ганболд, Д. (2013). Д.Равжаагийн <Үлэмжийн чанар>-аас үүдсэн зохиолууд. МУБИС-ийн “Лавай” ЭШБ - №11. УБ., 84-89-р талд. 

33. Ганболд, Д. (2014). <Мачинбумрын тахил тайлгын судар оршвой> хэмээх зохиолын шинжлэл. А.Мостаэрт Монгол судлалын төвийн “Оюуны хэлхээ” – ЭШБ. II (12). УБ. 207-212-р талд.

34. Ганболд, Д., Ариунаа, О. (2014). Их зохиолч Д.Нацагдоржид зориулсан шүлгүүд намтарт нь холбогдох тухайд. МУБИС-ийн НХУС. “Монгол судлалын чуулган” ЭШБ. №17 (52). УБ., 7-16-р талд.

35. Ганболд, Д. (2015). Бат сүзэгт, бандида хамба Жамъянгаравын тааллын шим <Дан-эй намжэд> хэмээх судрын тухайд. ШУА-ийн ХЗХ-ийн “Төвд судлал” боть 04, 11-р дэвтэр. 211-223-р талд.

36. Ганболд, Д. (2017). Ардын авьяастан Э.Баатаржав ба хоолойн цуур, хөөмэйн эрдэм. International Conference on Traditional Succession and Space Expansion of Literature and Culture- in Mongolia. p.25-29.

37. Ганболд, Д., Янжинлхам, Ж. (2017). Профессор Д.Отгонсүрэнгийн найруулга зүйн ухаанаар бичсэн, нэг сэдэвт бие даасан бүтээлүүдийн тухай. МУБИС-ийн НХУС-ийн “Монгол cудлалын чуулган” ЭШБ. №23 (58). УБ., 19-25-р талд.

38. Ганболд, Д. (2022). Найруулга зүйч эрдэмтэн Довчины Отгонсүрэн. (75 насны ойд зориулсан дурсгалын түүвэр, хамтран хэвлэлд бэлдсэн). УБ., БИТ ПРЕСС ХХК. 224-231-р талд.

39. Ганболд, Д. (2017). Цахим орчинд найруулга гажуу хэрэглэсэн хэдэн үгийн жишээ. Ш.Баттөгсийн “Хэрэглээний найруулга зүй ба найруулах эрдэмд суралцах нь”. Уб., 33-42-р талд.

40. Ганболд, Д., Гэрэлсүрэн, М. (2018). Онход Сангажавын Жамъян (1864-1930) гүнгийн дуун ухааны бүтээлүүд. МУБИС-ийн НХУС-ийн ЭШБ. №07. Улаанбаатар. 14-25-р талд.

41. Ганболд, Д. (2020). Хорьдугаар зууны Монголын эрдэм соёл ба Жамъян гүн. (155 жилийн ойд зориулсан ЭШХ-ын илтгэлийн эмхтгэл. Хэвлүүлсэн С.Батханд). Чойбалсан хот., ДИС-ийн хэвлэх үйлдвэр. 49-62-р талд. 

42. Ганболд, Д., Гэрэлсүрэн, М. (2018). <<Зүрхэн толт>> гэх нэртэй судруудын судлалын ном зүйн тойм. МУБИС-ийн НХУС-ийн ЭШБ. №07. Улаанбаатар. 26-40-р талд.

43. Ганболд, Д., Өлзийсүрэн, М. (2019). Монгол үсгийн эхийг уншсанаар утга бүхэн бүтэх” судрын тухайд. МУБИС-ийн НХУС-ийн ЭШБ. №10. Улаанбаатар.

44. Ганболд, Д. (2020). О сутре “Читая тесты о монгольских буквах познаешь их значения”. Балтийский гуманитарный журнал (Impact factor – 1.6). Т.9. № 4(33). Стр. 226-230. DOI:10.26140/bgz3-2020-0904-0059 https://mail.google.com/mail/u/0/?tab=rm&ogbl#inbox/FMfcgxwKjfBzMGGrVhPhHNTQLcjFlkML?projector=1&messagePartId=0.6 https://www.sciencegate.app/app/document#/10.26140/bgz3-2020-0904-0059/related-documents

45. Ганболд, Д. (2022). Бат сүзэгт, бандида хамбын сүнбумд дурдсан бүтээлийг ахин тодлох нь” Journal of Humanities and Social sciences /МУБИС-ийн НХУС-ийн ЭШБ/. №1 (15). Улаанбаатар. 19-33-р талд.

46. Ганболд, Д. (2021, 2022). Төвөд хэлээр бичсэн монгол бичгийн хэл зүйн 2 судрын агуулгын тухай өгүүлэх нь” Судар Бичгийн Хүрээлэнгийн 100 жилийн ойд зориулсан Эрдэм шинжилгээний хурлын илтгэл. 2021 он. Өгүүлэл нь: ШУА-ийн ХЗХ-гийн “Төвөд судлал” ЭШБ-XI. УБ., “Соёмбо принтинг” ХХК-д хэвлэсэн. 2022 онд, 70-84-р талд.

47. Ганболд, Д. (2022). Монгол хэл шинжлэлийн ном зүй судлалын асуудалд” (Ж.Бат-Ирээдүйн хамт) ШУА-ийн “Хэл зохиол судлал” ЭШБ, УБ., ">

Бүтээлийн жагсаалт
Видео сан