Хэл бичгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор
1950 оны 07 дугаар сарын 05-нд Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумд
төрсөн.
Боловсрол:
1968 онд Архангай аймаг
дахь Багшийн сургуулийн Бага ангийн багш;
1978 онд МУИС-ийн Хэл
бичгийн факультетийн Монгол хэл, уран зохиолын ангийг төгссөн.
Ажлын туршлага:
1968-1973 онд Завхан
аймагт бага ангийн багш;
1979-1983 онд ШУА-ийн ХЗХ-гийн
Хэл шинжлэлийн тасагт ЭШ-ний ажилтан;
1983-1986 онд Ховд аймаг
дахь УБДС-д багш;
1990-2005 онд МУИС-ийн МХСС-ийн
Монгол хэлний тэнхимийн багш;
2005-2007 онд МУИС-ийн Монгол
хэл соёлын сургуулийн захирал;
2007-2010 онд МУИС-ийн
МХСС-ийн Монгол хэлний тэнхимийн багш;
2016 оноос Монголын
Үндэсний Их сургуульд зөвлөх профессор багшаар ажиллаж байна.
Эрдмийн
зэрэг, цол:
1992 онд “Өөлд аман
аялгууны судалгаа” сэдвээр Хэл бичгийн ухааны дэд доктор;
2002 онд “Монгол хэлний
утга судлалын шаталсан тогтолцоо” сэдвээр Хэл бичгийн шинжлэх ухааны доктор
(Sc.D)-ын зэрэг тус тус хамгаалсан.
1994 онд МУИС-ийн дэд
профессор;
2003 онд МУИС-ийн
профессор цол хүртсэн.
Шагнал,
урамшуулал:
2003 онд Шинжлэх ухааны тэргүүний ажилтан
тэмдэг;
2004 онд Боловсролын тэргүүний ажилтан хүндэт
тэмдэг;
2005 онд Үндэсний бичиг, соёл дэлгэрүүлэгч тэмдэг;
2014 онд Алтан гадас одонгоор тус тус
шагнуулсан.
Урилгын
профессороор ажилласан байдал:
1986-1989 онд Япон Улсын
Гадаад судлалын их сургуульд монгол хэлний багш;
2009-2016 онд Унгар Улсын
Шинжлэх ухааны их сургуульд монгол хэлний багшаар тус тус ажилласан.
Судалгааны
чиглэл, бүтээл:
Монгол хэл шинжлэлийн утга судлалын чиглэлээр судалгаа хийдэг.
Нэг сэдэвт бүтээл 2, гарын авлага, хамтын бүтээл 38, эрдэм шинжилгээний өгүүлэл 78 (Scopus-тай сэтгүүлд 3 өгүүлэл)-ыг гадаад, дотоодод хэвлүүлж, энэ хугацаанд 20 бакалаврын диплом, 26 магистр, 3 докторын ажил удирдаж хамгаалуулсны зэрэгцээ, олон улсын 12 хуралд илтгэл хэлэлцүүлсэн.