Мэдээлэл

author

Энхбаяр .С

Монгол Улсын Гавьяат багш, Хэл бичгийн ухааны доктор (Ph.D), профессор

Утга зохиол
Намтар

1964 оны 02 дугаар сарын 26-нд Хөвсгөл аймгийн Жаргалант сумд төрсөн.

2025 оны 03 дугаар сарын 12-нд хүнд өвчнөөр Улаанбаатар хотод нас барсан.

Боловсрол:

1972-1982 онд Хөвсгөл аймгийн Жаргалант сумын ЕБС;

1985-1989 онд УБДС-ийг монгол хэл уран зохиолын багш мэргэжлээр;

1992-1994 онд ШУА-ХЗХ-гийн аспирантурыг төгссөн.

Ажлын туршлага:

1982-1985 онд Монгол Ардын армийн 222 дугаар ангид хугацаат цэргийн алба хаасан.

1989-1992 онд Ховд дахь УБДС-д утга зохиолын багш;

1992-1994 онд ШУА-ХЗХ-д ЭША;

МУБИС, (1994-2025):

1994-2010 онд МУБИС-ийн НХУС-ийн УЗТ-д багш;

2011-2024 онд тус тэнхимийн эрхлэгч;

2024-2025 онд мөн тэнхимд багшаар ажиллаж байсан.

Эрдмийн зэрэг, цол:

1996 оны 05 дугаар 03-нд “С.Буяннэмэхийн утга зохиолыг үзэх үзэл” сэдвээр ШУА-ХЗХ-ийн ЭЗ-д Хэл бичгийн ухааны дэд доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалсан.

1998 оны 01 дүгээр сард дэд профессор;

2010 оны 01 дүгээр сард профессор цол хүртсэн.

Шагнал, урамшуулал:

1997 онд Боловсролын тэргүүний ажилтан;

2000 онд Шинжлэх ухааны тэргүүний ажилтан;

2010 онд “Алтан гадас” одон;

2021 онд “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”;

2025 оны 3 дугаар сарын 7-нд Монгол Улсын Гавьяат багш цолоор тус тус шагнуулсан.

Урилгын профессороор ажилласан байдал:

1999 онд  БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотын БДС;

2004 онд БНСУ-ын Мөнжи Их сургууль Мөнжи коллеж;

2006 онд БНХАУ-ын Бээжингийн Төвийн Үндэсний Их сургуульд уригдан ажиллаж байсан.

Судалгааны чиглэл, бүтээл:

Утга зохиолын онол, харьцуулсан уран зохиол, уран сайхны шүүмж судлалын чиглэлээр судалгаа хийдэг байв.

Нэг сэдэвт бүтээл 2, гарын авлага, хамтын бүтээл 165, эрдэм шинжилгээний өгүүлэл 80 гаруйг гадаад, дотоодод хэвлүүлж, энэ хугацаанд 70 бакалаврын диплом, 31 магистр, 8 докторын ажил удирдаж хамгаалуулсны зэрэгцээ, олон улсын 13 хуралд илтгэл хэлэлцүүлэв.

Бүтээлийн жагсаалт

    Бүтээл оруулаагүй байна

Видео сан

    Видео оруулаагүй байна