Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч, орчуулагч, хэлмэрч, байгаль хамгаалагч
1943 онд Баян-Өлгий аймгийн Цэнгэлхайрхан сумд төрсөн.
Боловсрол:
1951-1955 онд Цэнгэлхайрхан
сумын бага сургууль;
1955-1961 онд Өлгий хотын 2
дугаар арван жилийн сургууль;
1962-1963 онд БНАГУ-ын Лайпциг
хотын Хэрдэрийн нэрэмжит Герман хэлний иниститут;
1963-1968 онд Лайпциг хотын
Карл Марксын нэрэмжит Их сургуулийн Германистикийн ангид суралцаж төгссөн.
Ажлын
туршлага:
1968-1976
онд МУИС-ийн гадаад хэлний тэнхим, мөн УБДС, АУДС, ХААДС-д Герман хэлний багш;
1977-1989
онд МҮЭТЗ-ийн Хөдөлмөр сонинд сурвалжлагч, тоймч;
1989-1991
онд “Үнэн” сонины дэргэдэх МСХ-ны “Сэтгүүлч” сэтгүүлд хариуцлагатай нарийн
бичгийн дарга;
1992-1994
онд “Монгол кино” нэгтгэлд ерөнхий
редактор;
1994
оноос өнөөг хүртэл аялал жуулчлалын салбарт хувиараа ажиллахын зэрэгцээ, Монгол орны байгалийг хамгаалах
үйлсэд хүчин зүтгэж байна. Мөн өөрийн хөрөнгөөр нэг сая модыг эх орондоо тарьж
ургуулсан.
Эрдмийн зэрэг, цол:
1968 онд “Диломтой
Германист” эрдмийн зэрэг хамгаалсан.
Шагнал,
урамшуулал:
1992
онд Адальберт-фон-Шамисогийн нэрэмжит шагналыг “Тува” тууж бүтээлээрээ Ази
тивээс анх удаа;
1995
онд ХБНГУ-ын Уншигчдын нэрэмжит шагналыг “Дуу амрах цагаар” тууж бүтээлээр;
2001
онд Герман хэлийг хөгжүүлэх үйлсэд
үнэтэй хувь нэмэр оруулсан хэмээн Хаймито-фон-Додедерын нэрэмжит шагнал;
2005-2010
онд ХБНГУ-ын Аж Үйлдвэрийн нэрэмжит шагнал, Европын Холбооны соёлын нэрэмжит
шагнал, Дани Улсын Ази, Африк, Латин-Америкийн улс орнуудын зохиолчдод олгодог
АЛОЕ-ын шагнал зэрэг Олон улсын 20 орчим шагнал хүртсэн.
1993
онд Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одон,
2000
онд МЗЭ-ийн шагнал,
2001
онд Зохиолч Ш.Гаадамбын нэрэмжит шагнал,
2006
онд Соёлын гавьяат зүтгэлтэн цол,
2023
онд МУ-ын Хөдөлмөрийн баатар цолоор тус тус шагнуулсан.
Судалгааны чиглэл, бүтээл:
Монгол Улсад Герман хэлтэй
уран зохиолыг бий болгосон.
Герман хэлнээс Монгол хэлэнд
орчуулж хэвлүүлсэн ном бүтээл 5, Монгол хэлнээс Герман хэлэнд орчуулж
хэвлүүлсэн ном бүтээл 3, Гадаадын 20 шахам хэлээр орчуулагдан хэвлэгдэж нийтэд
хүрсэн өөрийн ном бүтээл 100 гаруй, олон улсын хурал цуглаанд тогтмол оролцож олон
удаа илтгэл хэлэлцүүлсэн.
Монгол - Германы хоорондох
соёлын гүүр хэмээн албан ёсоор нэрлэдэг бөгөөд 2024 онд Монголд хийсэн Герман Улсын
Ерөнхийлөгчийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд
Соёлын онцгой Элчээр оролцсон.