Мэдээлэл

author

Мөнх-Учрал Энхтөрийн.

МУИС-ийн ШУС-ийн ХУС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн багш, Хэл шинжлэлийн ухааны доктор (Ph.D)

Хэл шинжлэл
Намтар

1983 оны 6 сарын 28-нд Улаанбаатар хотод төрсөн.

Боловсрол:

1990-1999 онд Нийслэлийн 24 дүгээр дунд сургууль;

1999-2003 онд МУИС-ийн Монгол хэл соёлын сургуулийн Эх бичиг судлаач, манжич. Бакалавр;

2003-2005 онд МУИС-ийн МХСС-ийн эх бичиг судлалын магистрантур;

2005-2010 онд МУИС-ийн МХСС-ийн Хэл шинжлэлийн ухааны докторантурт суралцаж төгссөн.

Ажлын туршлага:

МУИС, (2003-):

2003-2005 онд “Монгол хэл, бичгийг компьютероор боловсруулах программ хангамж зохиох төсөл”-ийн ажилтан;

2005-2006 онд Монгол судлалын төвийн туслах ажилтан;

2006-2010 онд МХСС-ийн ЭБАС-ын тэнхимийн багш;

2012-2013 онд МХСС-ийн ЭБАС-ын тэнхимийн дэд профессор;

2019 оноос ШУС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн дэд профессороор ажиллаж байна.

Эрдмийн зэрэг, цол:

2010 оны 6 сарын 28-нд Доктор (Sc.D), профессор Ш.Чоймаагийн удирдлагаар “Хөрвүүлэх программд зориулсан монгол хэлний судалгаа” сэдвээр Хэл шинжлэлийн ухааны доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалсан.

Шагнал, урамшуулал:

2023 онд БШУЯ-ны Боловсролын тэргүүний ажилтан хүндэт тэмдэг;

2023 онд БШУЯ-ны “Үндэсний бичиг соёлыг дэлгэрүүлэгч” тэмдгээр шагнуулсан.

Урилгын профессороор ажилласан байдал:

2010-2012 онд ХБНГУ-ын Боннын Их сургуульд зочин судлаач;

2013-2015 БНСУ-ын Дангүг Их сургуулийн Гадаад судлалын сургуулийн тенор профессор;

2016-2017 онд ИБУИНВУ-ын Лондон коллеж Их сургуулийн зочин судлаач;

2018 онд ИБУИНВУ-ын Кэмбрижийн Их сургуулийн Монгол ба Дотоод Ази судлалын төвийн зочин судлаачаар тус тус ажиллаж байсан.

Судалгааны чиглэл, бүтээл:

Цахим хэл шинжлэл, Монгол хэл, бичиг, Сурвалж судлал, Манж судлал, Архив, албан хэрэг судлалын чиглэлээр судалгаа хийдэг.

Нэг сэдэвт бүтээл 2, ном, сурах бичиг, гарын авлага 25, эрдэм шинжилгээний төсөл 23, эрдэм шинжилгээний өгүүлэл 22, эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлсэн илтгэл 25, эрдэм шинжилгээний семинарт хэлэлцүүлсэн илтгэл 7-г хэлэлцүүлсний зэрэгцээ, Монгол хэл, бичгийн программ 10-ыг хийж, энэ хугацаанд 3 бакалаврын диплом, 4 магистрын ажил удирдаж хамгаалуулсан.

Бүтээлийн жагсаалт

    Бүтээл оруулаагүй байна

Видео сан

    Видео оруулаагүй байна