Мэдээлэл

author

Энхчимэг Дагвын.

ШУТИС, Хэл шинжлэлийн ухааны доктор (Ph.D)

Хэл шинжлэл
Намтар

1963 онд Улаанбаатар хотод төрсөн.

Боловсрол:

1971-1981 онд Нийслэлийн 10 жилийн 3 дугаар дунд сургууль;

1981-1986 онд МУИС-Хэл бичгийн факультет;

1999 онд МУИС-д хэл шинжлэлийн магистрантур;

2019-2021 онд Монгол Улсын Эрдмийн Их сургуулийн докторантурыг төгссөн.

Ажлын туршлага:

1987-2002 онд УТНС-гийн Ном бүрдүүлэх, боловсруулах, солилцох хэлтэст Ангилагч номын санч;

2002-2003 онд Техникийн Их сургуулийн Систем судалгааны төвд Эрдэм шинжилгээний ажилтан;

ШУТИС, (2003-):

2003-2014 онд Компьютерын техник, менежментийн сургуулийн Гадаад хэлний секторт багш, ахлах багш;

2014-2023 онд Гадаад Хэлний сургуулийн Монгол судлалын тэнхим болон Ази судлалын салбарт ахлах багшаар ажиллаж байсан.

Эрдмийн зэрэг, цол:

2021 онд Хүний биеийн эрхтнийг нэрлэсэн өвөрмөц хэлцийг хүн төвт үзлийн үүднээс судалсан нь (Монгол хэлний жишээгээр)” сэдвээр Хэл шинжлэлийн доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалсан.

Шагнал, урамшуулал:

2009 онд “Боловсролын тэргүүний ажилтан” цол, тэмдэг;

2011 онд “Боловсрол– 90” медаль;

2013 онд Монголын ахмад багш нарын холбооны “Багшийн гавьяа” одон;

2016 онд ШУТИС-ийн Гадаад Хэлний Институтийн Захирлын нэрэмжит шагналаар тус тус шагнуулсан.

Судалгааны чиглэл:

Өвөрмөц хэлц ба хүн төвт үзэл, хэлний үнэлэмжийн чиглэлээр судалгаа хийдэг.

Төсөлд оролцсон байдал:

1.   ШУТИС, Компьютерын Техник, Менежментийн Сургуулийн түүхэн танилцуулга (CD). ШУТИС, КТМС. УБ. 2004, 78 х.

2.   Соёлын талаарх тандалт, судалгаа. БСШУЯ, Соёл урлагийн газар. УБ. 2012.

3.   ШУТИС–ийн Үйлдвэр Технологийн Сургуулийн Текстилийн үйлдвэрлэлийн технологи хөтөлбөрийн CDIO–гийн төслийн багш. ШУТИС, ҮТС–ийн CDIO хөтөлбөр. УБ. 2019.

4.   Гадаад оюутанд зориулсан “Монгол хэлний хичээлийн хэрэглэгдэхүүн” төслийн хүрээнд “Хэл орон судлал” сурах бичиг. ШУТИС-ийн ГХИ–ийн Ази судлалын тэнхим. УБ. 2019.

5.   2022 “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III” –ыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан ШУТИСийн багш ажилтанд зориулсан “Үндэсний бичгийн анхан шатны түргэвчилсэн сургалт” гэрээт ажил, ГХС, ШУТИС.


Бүтээлийн жагсаалт:

Нэг сэдэвт бүтээл:

Хүний биеийн эрхтнийг нэрлэсэн өвөрмөц хэлцийг хүн төвт үзлийн үүднээс судалсан нь (Монгол хэлний жишээгээр)”.


Сурах бичиг, гарын авлага:

1. Япон хэл. Сурах бичиг. ШУТИС, КТМС. УБ. 2004. 160 х.

2. Япон хэл. Сурах бичиг. ШУТИС, КТМС. УБ. 2009. Соёмбо принтинг, 186 х.  ISBN 978-99929-4-452-8

3. Эх хэл – соёл. Сурах бичиг. ШУТИС, КТМС. УБ. 2011,  Соёмбо принтинг, 235 х.  ISBN 978-99929-4-643-1

4. Хэл ярианы соёл. Сурах бичиг (Хамтын  бүтээл). ШУТИС, ХБС. УБ. 2011. Мөнхийн үсэг, 188 х. ISBN 978-99929-4-643-1

5. Хэл ярианы соёл. Сурах бичиг (Хамтын бүтээл). ШУТИС, ХБС. УБ. 2014. Адмон принтинг, 196 х. ISBN 99962-1-332-3

6. Хэл ярианы соёл. Сурах бичиг (Хамтын  бүтээл). ШУТИС, ГХС. УБ. 2019. ШУТИС-ийн хэвлэлийн газар, 279 х. ISBN 99962-1-332-8

7. Хэл орон судлал IV. ШУТИС-ийн гадаад оюутанд зориулсан сурах бичиг (Хамтын  бүтээл). ШУТИС, ГХС, АСТ. УБ. 2019. “Монтехтрейд” ХХК, 136  х. ISBN 978-9-97867544


Эрдэм шинжилгээний өгүүлэл:

1. Монгол хэлний үнэлэмжийн тухай асуудал. Гадаад хэл-XXI зуун” ЭШБ-ийн эмхэтгэл. КТМС, ГХС. УБ. 2004. 98-104-р талд.

2. Зайн сургалт ба түүний хэлбэрүүд. “Билэг” мэдээллийн технологийн сэтгүүл. УБ. 2004. №02(005)8.

3. Монгол хэлийг машины орчуулгад оруулах асуудал. “Гадаад хэлний сургалт: уламжлал, шинэчлэл”  ЭШ-ний бага хурлын эмхэтгэл. КТМС, ГХС. УБ. 2004. 64-66-р талд.

4. Япон хэлний нэрийн нөхцөл болох “”-гийн тухай. “Гадаад хэлний сургалт онол арга зүйн асуудлууд” ОУ-ын ЭШХ-ын эмхэтгэл.  КТМС, ГХС. УБ. 2006. 137-138-р талд.

5. Хэлний үнэлэмжийн тухай. Эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэл. №6/103. ШУТИС, КТМС. УБ. 2008. 203-206-р талд.

6. Хэл, соёл, хүн гурвын холбоо ба үнэлэмж. Эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэл. №2/104. ШУТИС, КТМС. УБ. 2009. 258-261талд.

7. “Монголын нууц товчоо” зохиол дахь “Хүлэг” гэдэг үгийн тухайд. КТМС-ийн профессор, багш нарын ЭШБ-ийн эмхэтгэл. №2/114. ШУТИС, КТМС. УБ. 2010. 192-196талд.

8. “Монголын нууц товчоо” зохиол дахь “нүд” гэдэг үгтэй холбоо бүхий хэлцүүд. Эрдэм шинжилгээний бичиг. №2/118. ШУТИС, КТМС. УБ, 2011. 176-179талд.

9. “Монголын нууц товчоо” зохиолд морины зүсмийг илэрхийлэх нь. Гадаадын залуу монголч судлаач эрдэмтдийн зуны сургууль. ОУ-ын ЭШХ-ын эмхэтгэл. МУБИС, Монгол судлалын холбоо. УБ. 2011. 213-217талд.

10. Various meanings of the word “eye” in the sayings from the secret history of the Mongols. “Mongolian cultural informational conference. Los Angeles, 2011. 147-152-р талд.

11. The witty approaches in Mongolian mother’s teaching. Санжеевские чтения-7: материалы Всероссийской научной конференции посвященной 110 летию проф. Г.Д. Санжеева. -Улан-Удэ, Изд-во БНЦ СО РАН, 2012. 131-134-р талд.

12. “Монголын нууц товчоо” зохиол дахь хоршоо үг. “Эрдэм шинжилгээ судалгаа–2012” Багш нарын ЭШ-ний бага хурал. ЭШБ-ийн эмхэтгэл. №2/125. ШУТИС, КТМС. УБ. 2012. 268-272 талд.

13. Мэдлэг бүтээх явцад багшийн гүйцэтгэх үүрэг. “Хавсарга хэл шинжлэл” ЭШБ. ШУТИС, ХБС. 1/2012.  №6. 184-187талд.

14. Гадаад хэлийг заахдаа хэлц үгийг ашиглах нь. “Гадаад хэл заах арга зүйн шинэчлэлийн асуудал” ОУ-ын ЭШ-ний бага хурлын эмхэтгэл. ДХИС, ГХСТ. УБ. 2012. 257-262талд.

15. “Монголын нууц товчоо” зохиол дахь хоршоо үгийн хэрэглээ. Мир Центральной Азии: сб.науч.ст. -Улан-Удэ; Иркутск: Оттиск, 2012. 715-728-р талд.

16. Хэлний үнэлэмжийг ангилахуй. Эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэл. ШУТИС, КТМС. УБ. 2013. №05/134. 441-446 талд.

17. Үнэлэмжийн талаарх эрдэмтдийн судалгаа. “Гадаад хэл заах сэтгэл зүйн асуудлууд” ЭШ-ний бага хурлын эмхэтгэл. ДХИС, ГХСТ. УБ. 2013. 197-204-р талд.

18. Монгол хэлний “үнэлэмж” гэдэг үгийн хэрэглээ. Проблемы  центральноазиатского фольклора: вербальный текс и этнокультурные традиции. - Улан-Удэ, Иркутск. 2013. 242-247-р талд.

19. Хоолны нэрээр үнэлэмж илрэхүй.Оюутны төлөвшил ба гадаад хэлний мэдлэг” ЭШ-ний XI бага хурлын эмхэтгэл. ШУТИС, КТМС. УБ. 2014. 137-147талд.

20. Гадаад хэлний сургалтад үндэсний сэтгэлгээг харгалзах асуудалд. “Боловсрол судлал” сэтгүүл. УБ. 2014/05(103). 36-39 талд.

21. Монгол, япон хэлний хэлц үг. “Гадаад хэл заах арга зүйн онол, хэрэглээний асуудал” их дээд сургууль хоорондын ЭШ-ний бага хурлын  эмхэтгэл. ДХИС, ГХСТ. УБ. 2014. 46-53 талд.

22. Орчин үеийн хоол цайны газруудын нэршил. “Хавсарга хэл шинжлэл” ЭШБ. ШУТИС, ГХИ. УБ. 2015. № 9. 184-187-р талд.

23. Хэлц үгийг ажиглахуй. Ази судлалын ОУ-ын ЭШ-ний хурал. International Conference and Asia Studies (ICAS 2015).  МУИС,  ШУТИС, МУБИС. УБ. 250-255-р талд.

24. Эх зохиолын хоршоо үгийг шинжихүй. “Монгол судлалын чуулган” ЭШ-ний сэтгүүл. 2015/1. №18(53). “Монгол судлалын шинэ эрин” сэдэвт ОУ-ын ЭШХ-ын  илтгэлүүд. МУБИС, НХУС. УБ. 2015. 251-255-р талд.

25. Хүний бие эрхтэн төвт хэлц үгсийн  үнэлэмж /“Бие”-тэй холбогдсон хэлц үгийн жишээн дээр/.  “Хавсарга хэл шинжлэл” ЭШБ. ШУТИС, ГХИ. УБ. 2016.  № 10.  99-110-р талд.

26. Монгол, япон үндэсний хувцасны онцлог. Ази судлалын ОУ-ын ЭШ-ний 2-р хурал. The 2nd International Conference and Asia Studies (ICAS 2016). ШУТИС, МУИС, МУБИС, ХУС. УБ. 2016. 551-556-р талд.

27. Хүний гадаад бие эрхтэн төвт монгол хэлний өвөрмөц хэлцийн утга-үнэлэмжийн асуудал /“Хамар”-тай холбогдсон хэлц үгийн жишээн дээр/. “Хавсарга хэл шинжлэл” ЭШБ. ШУТИС, ГХИ. УБ. 2017. № 12. 109-120-р талд.

28. Хүний гадаад бие эрхтэн төвт япон, монгол хэлц үгсийн үнэлэмж. Ази судлалын ОУ-ын ЭШ-ний 3-р хурал. The 3nd International Conference and Asia and  Studies (ICAS 2017). ШУТИС, МУИС, МУБИС, ХУС.  УБ. 2017. 287-293-р талд.

29. Хүний гадаад бие эрхтэн төвт монгол хэлний өвөрмөц хэлцийн утга-үнэлэмж. “Б. Пүрэв-Очир - 70” ЭШХ-ын эмхэтгэл. МУБИС, НХУС. УБ. 2017. 126-132 талд.

30. Хүний “толгой” эрхтний нэр орсон өвөрмөц хэлцийн үнэлэмж. “Хавсарга хэл шинжлэл” ЭШБ. ШУТИС, ГХИ. УБ. 2018.  № 13. 110-117-р талд.

31. Хүний “дух/магнай” орсон өвөрмөц хэлцийн үнэлэмж. “Хэл-соёл-боловсрол өнөөгийн тулгамдсан асуудлууд” ОУ-ын ЭШХ. ХААИС, ХУТ. УБ. 2018. 91-97-р талд.

32. “Хэл орон судлал” хичээлийн тухай. Dankook university. Institute for Mongolian studies. 2019. 25-33 талд.

33. Улаанбаатар хотын  хоолны газруудын нэрийн тухай. “Хэл судлал-орчин үеийн чиг хандлага” ЭШБ. СЭЗИС, ГХИ. УБ. 2020. 41-49-р талд.

34. Хүний биеийн “зовхи” эрхтнийг нэрлэсэн өвөрмөц хэлцийг судлах нь. Хавсарга хэл шинжлэл” ЭШБ. №7. ШУТИС, ГХС.  УБ. 2021. 45-151-р талд.

35. Хүний биеийн эрхтнийг нэрлэсэн өвөрмөц хэлцийн утгыг судлах нь. МУЭИС-ийн докторант, магистрантын бүтээлийн эмхэтгэл. ЭИС. УБ. УБ. 2021.161-166-р талд.

36. Үнэлэмжийн талаарх ойлголт хийгээд хэрэглээ. Дотоод хэргийн салбарын албан хаагчдын гадаад хэлний боловсролын асуудал. ОУ-ын  ЭШ-ний хурлын эмхэтгэл. ДХИС. УБ. 2022. 103-107-р талд.

Бүтээлийн жагсаалт

    Бүтээл оруулаагүй байна

Видео сан

    Видео оруулаагүй байна