Мэдээлэл

author

Батжавхлан Эдуардын.

МУИС-ийн ШУС-ийн ХУС-ийн Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн багш, Хэл бичгийн ухааны доктор (Ph.D), дэд профессор

Утга зохиол
Намтар

1979 оны 4 сарын 28-нд Эрдэнэт хотод төрсөн

Боловсрол:

1996 онд 19-р дунд сургууль;

2004 онд Улаанбаатарын Их сургуулийн Утга зохиол судлал, Монгол-Хятад хэлний орчуулагчийн анги;

2006 онд Улаанбаатарын Их сургуулийн Утга зохиол судлалын магистрантур;

2019 онд Улаанбаатарын Их сургуулийн Утга зохиол судлалын докторантурт суралцаж төгссөн.

Ажлын туршлага:

2004 оны 09 сараас 2022 оны 12 сар хүртэл Улаанбаатарын Их сургуулийн Монгол хэл, уран зохиолын тэнхимд багш, ахлах багш, дэд профессор;

2023 оны 01 сараас МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын Утга зохиол, урлаг судлалын тэнхимд дэд профессороор ажиллаж байна.

Эрдмийн зэрэг, цол:

2004 онд “Манж Чин улс, Оросын хаант улсын харилцаан дахь Монголын тухай асуудалтай холбогдсон нэгэн түүхэн баримтын эхийн судалгаа” сэдвээр бакалавр;

2006 онд “О.Дашбалбарын эх хэлний сэдэвт шүлгүүдийн туурвил зүйн онцлог” сэдвээр утга зохиол судлалын магистр;

2019 онд “ХХ зууны эхэн үеийн монгол, хятадын уран зохиолын харьцуулсан судалгаа” /Богино хэмжээний хүүрнэл зохиолын жишээн дээр/ сэдвээр Хэл бичгийн ухааны доктор /Ph.D/-ын зэрэг хамгаалсан.

2021 онд УБ-ын ИС-ийн Эрдмийн зөвлөлийн шийдвэрээр дэд профессор цол хүртсэн.

Шагнал, урамшуулал:

2012 онд Нийслэлийн Боловсролын газраас “Хүндэт багш” тэмдэг;

2013 онд  Монголын зохиолчдын эвлэлийн (МҮЧЗХ) нэрэмжит шагнал;

2017 онд БШУЯ-ны “Хүндэт жуух”;

2019 онд Боловсролын тэргүүний ажилтан хүндэт тэмдэг;

2023 онд Алтан гадас одонгоор тус тус шагнуулсан.

Урилгын профессороор ажилласан байдал:

2014 онд БНХАУ-ын Бээжингийн Төвийн Үндэстний Их сургуулийн Монгол судлалын салбарт уригдан ажиллаж байсан.

Судалгааны чиглэл, бүтээл:

Уран зохиолын харилцааны чиглэлээр судалгаа хийдэг.

Нэг сэдэвт бүтээл 4, ном, сурах бичиг, толь бичиг 4, эрдэм шинжилгээний өгүүлэл 21-ийг гадаад, дотоодод хэвлүүлж, энэ хугацаанд 7 бакалаврын диплом, 7 магистр, 1 докторын ажил удирдаж хамгаалуулсны зэрэгцээ, олон улсын 9 хуралд илтгэл хэлэлцүүлсэн.

">

Бүтээлийн жагсаалт

    Бүтээл оруулаагүй байна

Видео сан

    Видео оруулаагүй байна