Мэдээлэл

author

Хишигсүх Бямбасүрэнгийн.

МУИС-ийн ШУС-ийн ХУС-ийн Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн эрхлэгч, Хэл бичгийн ухааны доктор (Ph.D), профессор

Утга зохиол
Намтар

1967 оны 01 сарын 05-нд Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт төрсөн.

Боловсрол:

1974-1984 онд Улаанбаатар хотын 10 жилийн бүрэн дунд сургууль;

1988-1993 онд МУИС-ийн Хэл бичгийн факальтетыг төгсөж Монгол хэл, уран зохиолын багш, сэтгүүлч;

1993-1994 онд МУИС-ийн магистрантур;

1996-1999 онд МУИС-ийн  докторантур (ахисан түвшний сургалтыг гм)-ыг тус тус төгссөн.

Ажлын туршлага:

1994-1995 онд  МУИС-ийн Уран зохиолын тэнхимд цагийн багш;

1994 оноос МУИС-ийн Утга зохиол, урлаг судлалын тэнхимд багш;

2023 оноос тус тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байна.

Эрдмийн зэрэг, цол:

2005 оны 05 сарын 20-нд Монгол Улсын ШУА-д Доктор (Sc.D), профессор, академич Д.Цэрэнсодномын удирдлагаар “Хөх судрын хоёр эхийн утга, уран сайхны харьцуулсан судалгаа” сэдвээр доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалсан.

2011 онд МУИС-ийн дэд профессор цол;

2019 онд профессор цол тус тус хүртсэн.

Шагнал, урамшуулал:

2008 онд Боловсролын тэргүүний ажилтан хүндэт тэмдэг;

2017 онд Алтан гадас одонгоор шагнуулсан.

Урилгын профессороор ажилласан байдал:

2003 оны 9 сарын 1-нээс 12 сарын 25 хүртэл БНХАУ-ын Бээжингийн Төвийн Үндэсний Их сургуульд судлаач;

2003 оны 12 сарын 25-наас 2004 оны 1 сарын 25 хүртэл  БНХАУ-ын Өвөр Монголын Их сургуульд судлаач;

2008 оны 4 сарын 15-наас 6 сарын 25 хүртэл БНХАУ-ын Бээжингийн Төвийн Үндэсний Их сургуульд судлаач;

2014 оны 8  сарын 31-нээс 2014 оны 8 сарын 25 хүртэл БНХАУ-ын Өвөр Монголын Их сургуульд зочин профессор;

2017-2018 онд БНУУ-ын Өтвөш Лорандын Их сургуулийн Төв Ази судлалын тэнхимд зочин профессор;

2019 онд БНУУ-ын Масарукийн Их сургуулийн Монгол ба Төв Ази судлалын тэнхимд судлаач, зочин профессороор тус тус ажиллаж байсан.

Судалгааны чиглэл, бүтээл:

Монголын эртний болон сонгодог уран зохиол судлалын чиглэлээр судалгаа хийдэг.

Нэг сэдэвт бүтээл 8, ном, сурах бичиг, гарын авлага 20, эрдэм шинжилгээний өгүүлэл 85-ыг гадаад, дотоодод хэвлүүлж, 32 бакалаврын диплом, 26 магистр, 3 Боловсролын докторын ажил удирдаж хамгаалуулсны зэрэгцээ, олон улсын 32 хуралд илтгэл хэлэлцүүлсэн.

Бүтээлийн жагсаалт

    Бүтээл оруулаагүй байна

Видео сан

    Видео оруулаагүй байна