Мэдээлэл

author

Даваадорж Ишдоржийн.

МУИС-ийн ШУС-ийн ХУС-ийн Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн багш, хэл бичгийн ухааны магистр

Утга зохиол
Намтар

1999 онд Улаанбаатар хотод төрсөн.

Боловсрол:

2017 онд Нийслэлийн ерөнхий боловсролын 21 дүгээр сургууль;

2020 онд МУИС-ийг Утга зохиол судлал (Үндсэн), Философи (Хавсарга) мэргэжлээр төгссөн.

Ажлын туршлага:

2021 оны 3 сараас Антоон Мостаэрт Монгол судлалын төвд архивч, эрдэм шинжилгээний туслах ажилтан;

2021 оны 11 сараас МУИС-ийн Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн туслах ажилтан;

2023 оны 2 сараас МУИС-ийн Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн багшаар ажиллаж байна.

Эрдмийн зэрэг, цол:

2022 онд МУИС-д “Монгол аман зохиол дахь зүүдний дүр, өгүүлэмж” сэдвээр хэл бичгийн ухааны магистрын зэрэг хамгаалсан.

Судалгааны чиглэл:

Монгол аман зохиол; хам сэдэв болон уншигчид төвлөрсөн уншлага; хүүхдийн уран зохиолын чиглэлээр судалгаа хийдэг.

Бүтээлийн жагсаалт:

Эрдэм шинжилгээний өгүүлэл

Даваадорж, И. (2023). Монгол аман зохиол дахь шидэт зүүдний дүр, өгүүлэмж. МУИС-ийн “Монгол судлал” сэтгүүл, Боть XLVI (587). Улаанбаатар хот. 131-137-р талд. ISSN: 1997-1826.
Даваадорж, И. (2023). Говийн догшин Ноён хутагт Лувсанданзанравжаагийн нууц тарнийн эрдмийн “Сүнс хөтлөх” учрыг уран зохиолд дүрсэлсэн нь. Б.Хишигсүхийн хамт. ШУА-ийн ХЗХ-ийн “Төвөд судлал” сэтгүүл, Vol. XII, Fasc. 15. Улаанбаатар хот. 190-201-р талд. ISSN: 2308-2828.
Даваадорж, И. (2023). Монгол үлгэр, тууль дахь хатдын зүүдний өгүүлэмжийг шинжлэн үзэх нь. Антоон Мостаэрт Монгол Судлалын төвийн “Оюуны хэлхээ” сэтгүүл, Vol. I (24), Fasc. 10. Улаанбаатар хот. 77-87-р талд. ISSN: 2072-8085.
Даваадорж, И. (2022). Монгол үлгэр, тууль дахь ураг хуримтай холбогдох зүүдний өгүүлэмж хийгээд зан үйлийн холбоо. ЮНЕСКО-ийн ивээл дор Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнгийн “Nomadic Studies” сэтгүүл, Vol. 22, Num. 29. Улаанбаатар хот. 122-128-р талд. ISSN: 2412-4222.
Даваадорж, И. (2022). Монгол оньсого болон зүйр цэцэн үг дэх зүүдний шинжийг сэтгэц задлагийн онол дахь зүүдний тухай ойлголттой харьцуулан үзэх нь. Д.Нямдоржийн хамт. СУИС-ийн Соёл, урлаг судлалын хүрээлэнгийн “Монголын соёл, урлаг судлал” сэтгүүл, Tom. XLIII, Fasc. 27. Улаанбаатар хот. 293-301-р талд. ISSN: 2310-9114.
Даваадорж, И. (2021). Зүүдний тухай оньсогыг туурвил зүйн үүднээс шинжлэх нь. Антоон Мостаэрт Монгол Судлалын төвийн “Оюуны хэлхээ” сэтгүүл, Vol. I (20), Fasc. 8. Улаанбаатар хот. 123-138-р тал. ISSN: 2072-8085.
Даваадорж, И. (2020). Монгол оньсого дахь зүүдийг оньсоголох тогтмол, зүүдний шинж. Антоон Мостаэрт Монгол Судлалын төвийн “Эрдмийн хэлхээ” сэтгүүл, Vol. 9, Fasc. 4. Улаанбаатар хот. 55-66-р талд. ISBN: 978-9919-9616-2-6.
Даваадорж, И. (2019). Б.Одгэрэлийн уран сайхны хэлний онцлог: шугаман бус сэтгэлгээ. Антоон Мостаэрт Монгол Судлалын төвийн “Эрдмийн хэлхээ” сэтгүүл, Vol. 8, Fasc. 18. Улаанбаатар хот. 235-245-р талд. ISBN: 978-99978-971-2-1.

Бүтээлийн жагсаалт

    Бүтээл оруулаагүй байна

Видео сан

    Видео оруулаагүй байна