Мэдээлэл

author

Ганчимэг Лувсандагвын.

Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн зөвлөх дэд профессор, Хэл бичгийн ухааны доктор (Ph.D)

Хэл шинжлэл
Намтар

1963 оны 12 сарын 5-нд Архангай аймгийн Цэцэрлэг хотод төрсөн.

Боловсрол:

1971-1981 онд Архангай аймгийн Цэцэрлэг хотын 10 жилийн дунд сургууль;

1981-1986 онд МУИС-ийн Хэл бичгийн факультетад монгол  хэл, уран зохиолын багш, хэл шинжлэлч, Бакалавр;

2000 онд МУИС-ийн Монгол хэл соёлын сургуульд хэл бичгийн ухааны магистрантур;

2006-2010 онд МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Хэл шинжлэл, Хэл бичгийн ухааны докторантурт суралцаж төгссөн.

Ажлын туршлага:

1986-1987  онд Улаанбаатар хотын Эвлэлийн Хороо, Нийслэлийн 16 дугаар дунд  сургуульд пионерын удирдагч;

1987-1989 онд МУИС-ийн санхүүгийн хэлтэст нярав;

1989-1991 онд Ардын боловсролын яамны харьяа 85 дугаар тусгай дунд сургуульд дотуур байрны багш;

МУИС, (1991-):

1991-2005 онд Хэл шинжлэлийн болон утга зохиолын тэнхимд хичээлийн туслах ажилтан;

2005-2023 онд Шинжлэх ухааны сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимд дэд профессор;

2023 оноос тус тэнхимд зөвлөх дэд профессороор ажиллаж байна.

Эрдмийн зэрэг, цол:

2010 оны 10 сарын 15-нд Доктор (Ph.D), профессор Ж.Баянсангийн удирдлагаар “Монгол хэлний хэлц нэгжийн бүтэц-утга зүйн тогтолцоо” сэдвээр доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалсан.

Шагнал, урамшуулал:

2000 онд МУИС-ийн Баярын бичиг;

2006 онд МУИС-ийн Хүндэт жуух бичиг;

2011 онд БШУЯ-ны “Боловсролын тэргүүний ажилтан” хүндэт тэмдэг;

2021 онд Алтан гадас одонгоор тус тус шагнуулсан.                                                  

Урилгын профессороор ажилласан байдал:

2011 онд Бээжингийн Төвийн Үндэстний их сургуулийн Монгол судлалын салбарт урилгын багшаар уригдан ажилласан;

2013-2016 онд БНСУ-ын Дангүг их сургуулийн Монголын судлалын хүрээлэнд судлаач багшаар ажилласан.

Судалгааны чиглэл, бүтээл:

Хэлний соёл судлал, үгийн сангийн утга судлалын чиглэлээр судалгаа хийдэг.

Ном, сурах бичиг, гарын авлага 4, эрдэм шинжилгээний өгүүлэл 16-г гадаад, дотоодод хэвлүүлж, энэ хугацаанд 5 бакалаврын диплом хамгаалуулсны зэрэгцээ, олон улсын эрдэм шинжилгээний хуралд 12 илтгэл хэлэлцүүлсэн. Эрдэм шинжилгээний 8 төсөлд оролцож ажилласан.

Бүтээлийн жагсаалт

    Бүтээл оруулаагүй байна

Видео сан

    Видео оруулаагүй байна