Мэдээлэл

author

Баттогтох Дийзгарын.

Монгени цогцолбор сургуулийн зөвлөх багш, “Эх өв соёл судлалын хүрээлэн”-гийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, Боловсрол судлалын шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор

Хэл шинжлэл
Намтар

1957 оны 7 сарын 23-нд Завхан аймгийн Сонгино сумд төрсөн.

Боловсрол:

1965-1973 онд Завхан аймгийн Сонгино сумын 8 жилийн сургууль;

1973-1975 онд Нийслэлийн 28 дугаар сургууль;

1975-1979 онд УБДС-ийн монгол хэл, уран зохиолын салбарыг төгссөн.

Ажлын туршлага:

1979-1980 онд Завхан аймгийн Сонгино сумын 8 жилийн сургуульд багш;

1981-1984 онд Ховд дахь УБДС-ийн Монгол хэлний тэнхимд багш;

1985-1987 онд Улаанбаатар хотын СБД-ийн захиргаанд соёлын зааварлагч;

1987-2017 онд хуучнаар СХУ-ны хүрээлэн, одоогийн Боловсролын үндэсний судалгааны хүрээлэнд Монгол хэл, бичгийн сургалтын агуулга, арга зүйг судлан боловсруулах эрдэм шинжилгээний ажилтан, тэргүүлэх ажилтан;

2018 оноос Монгени цогцолбор сургуулийн зөвлөх багш, “Эх өв соёл судлалын хүрээлэн”-гийн эрдэмтэн нарийн бичгийн даргаар ажиллаж байна.

Эрдмийн зэрэг, цол:

1994 онд “Монгол бичгийн заах аргын уламжлал, шинэчлэл” сэдвээр СХУ-ны дэд доктор (Ph.D);

2019 онд “Монголын уламжлалт боловсролын онол, түүхийн судалгаа” сэдвээр Боловсрол судлалын шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалсан.

2005 онд дэд профессор;

2013 онд профессор цол хүртсэн.

Шагнал, урамшуулал:

1983 онд Ардын боловсролын тэргүүний ажилтан тэмдэг;

2001 онд Шинжлэх ухааны тэргүүний ажилтан тэмдэг;

2008 онд Үндэсний бичиг соёлыг дэлгэрүүлэгч;

2014 онд Алтан гадас одон;

2017 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон болон бусад ойн медалиар шагнуулсан.

Урилгын профессороор ажилласан байдал:

2019 онд БНХАУ-ын Ланжоугийн Баруун хойдын үндэстний их сургуулийн Монгол судлалын төвд уригдан ажилласан.

Судалгааны чиглэл, бүтээл:

Монгол хэл, үндэсний бичиг, уран зохиол сургалтын агуулга, арга зүй; монгол утга соёлын өв, монгол ардын сурган хүмүүжүүлэх ухаан, монгол ёс заншил, угсаатны зүй; монгол хэлний толь зүй, эх судлал, найруулга зүй, үгийн сан-утга судлалын чиглэлээр судалгаа хийдэг.

Нэг сэдэвт бүтээл 5, судалгаа, сургалтын ном 65, эрдэм шинжилгээний өгүүлэл 90 орчмыг гадаад, дотоодод хэвлүүлж,  энэ хугацаанд 12 магистр, 4 докторын ажил удирдаж хамгаалуулсны зэрэгцээ, олон улсын 10 гаруй хуралд илтгэл хэлэлцүүлэв.

Бүтээлийн жагсаалт

    Бүтээл оруулаагүй байна

Видео сан