Мэдээлэл

author

Цэнд-Аюуш Ширсэдийн.

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Хэл бичгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор

Утга зохиол
Намтар

1944 онд Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумд төрсөн.

Боловсрол:

1952-1959 онд Өвөрхангай аймгийн Батхаан сумын бага сургууль, Баян-Өндөр сумын 7 жилийн сургууль;

1965 онд Өвөрхангай аймгийн төвийн 10 жилийн сургууль;

1967-1971 онд УБДС;

1973.10-1975 онд ОХУ-ын Москва хотод М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийн дэргэдэх курсийг төгссөн.

Ажлын туршлага:

1961-1964 онд Батхаан сумын бага сургуульд багш;

1964-1967 онд Өвөрхангай аймгийн Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны зааварлагч;

1971-1973 оны 10 сар хүртэл Ардын боловсролын яаманд Дээд боловсролын хэлтэст дээд боловсрол хариуцсан мэргэжилтэн;

1975-1977 онд Дээд боловсролын хороонд Дээд сургуулийн хэлтсийн мэргэжилтэн, дарга;

1978-1984 онд Соёлын яамны намын хороон дарга;

1985-1990 онд Соёлын яамны орлогч сайд;

1990-ээд оноос УБДС-д Утга зохиолын ажилтны ангийг нээж, тэнд багш;

1990-1994 онд Монголын зохиолчдын эвлэлийн дэд дарга;

1994.08-2022 онд Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургуулийг үүсгэн байгуулж, захирлаар ажиллаж байсан.

Эрдмийн зэрэг, цол:

1980 онд Эрдэмтэн Сономын Лувсанванданы удирдлагаар “Монголын шинэ утга зохиолд туужийн төрөл зүйл төлөвшин хөгжсөн туршлага” сэдвээр Хэл бичгийн ухааны дэд эрдэмтэн (Ph.D);

2001 онд Академич Пүрэвийн Хорлоогийн удирдлагаар “Монгол хошин шог зохиолын түүхэн төлөв, онцлог” сэдвээр Хэл бичгийн шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалсан.

1996 онд дэд профессор;

2010 онд профессор;

2008 онд Япон Улсын Токио хотын Сока их сургуулийн хүндэт доктор, профессор;

2010 онд Япон Улсын Кансай бүсийн Осака их сургуулийн хүндэт доктор, профессор цолыг тус тус хүртсэн.

Шагнал, урамшуулал:

1994 онд ШУБЯ-наас Соёл, боловсрол, шинжлэх ухааны тэргүүний ажилтан тэмдэг;

1994 онд Монголын зохиолчдын эвлэлийн шагнал;

2000 онд Алтан гадас одон;

2001 онд Боловсролын тэргүүний ажилтан хүндэт тэмдэг;

2002 онд Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал;

2009 онд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол, тэмдэг;

2010 онд Австри Улсын Австрийн их сургуулийн “Алтан медаль”;

2012 онд ШУА-ийн “Эрдэмтэн-Зохиолч” өргөмжлөл;

2012 онд Шинжлэх ухааны тэргүүний ажилтан тэмдгээр тус тус шагнуулсан.

Урилгын профессороор ажилласан байдал:

1978 оноос Германы Берлиний Гумбольдтын их сургууль, Чехийн Карлын их сургууль, Молдавын Кишиновын их сургууль, Азербайжаны Бакугийн их сургууль, Унгарын Будапештийн их сургууль зэрэг 60-аад орны их, дээд сургуульд Монголын соёл, утга зохиолын талаар лекц уншиж байсан.

Судалгааны чиглэл, бүтээл:

Монголын үргэлжилсэн үгийн уран зохиол, түүний дотор 1920-1980 оны үеийн Монгол тууж болон яруу найраг, хүүхдийн уран зохиол, хошин шог зохиолын судлалын чиглэлээр судалгаа хийдэг.

Нэг сэдэвт бүтээл 5, сурах бичиг 1 /”Монголын орчин үеийн уран зохиолын түүх” 3 ботийн хамтран зохиогч/, эрдэм шинжилгээний өгүүлэл 60 гаруйг гадаад, дотоодод хэвлүүлж, энэ хугацаанд хэл бичгийн ухаан, нийгмийн ухаан, урлаг судлалын ухаанаар боловсролын болон шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан 50 гаруй ажлын албан ёсны шүүмжлэгчээр ажиллаж, дүгнэлт тодорхойлолт бичсэний зэрэгцээ, олон улсын 10 орчим хуралд илтгэл хэлэлцүүлэв.

Зохиолчийн хувиар 10 шахам шүлэг, 8 өгүүллэг, 2 тууж /“Адтай Мятав” тэргүүт/, 1 роман, 1 кино зохиол (“Тэмцлийн оч” бүрэн хэмжээний кино болж 1982 онд гарсан), 2 жүжгийг бичиж нийтийн хүртээл болгосон.

">

Бүтээлийн жагсаалт

    Бүтээл оруулаагүй байна

Видео сан

    Видео оруулаагүй байна