Мэдээлэл

author

Даваасүрэн Батдоржийн.

Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн багш, Хэл шинжлэлийн ухааны доктор (Ph.D), дэд профессор

Хэл шинжлэл
Намтар

1971 оны 12 сарын 27-нд Улаанбаатар хотод төрсөн.

Боловсрол:

1979-1984 онд Улаанбаатар хотын 23 дугаар тусгай дунд сургууль;

1985-1988 онд Улаанбаатар хотын 23 дугаар тусгай 10 жилийн бүрэн дунд сургууль;

1992-1996 онд МУИС-ийн Монгол хэл, соёлын сургууль;

1999-2003 онд ОХУ-ын Шинжлэх Ухааны Академийн Сибирийн салбарын монгол судлал, буддын судлал, төвөд судлалын хүрээлэнгийн аспирантурт сурч төгссөн.

Ажлын туршлага:

2003 оноос МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимд багш, дэд профессороор ажиллаж байна.

Эрдмийн зэрэг, цол:

2004 оны 2 сарын 13-нд ОХУ-ын Шинжлэх Ухааны Академийн Сибирийн салбарын монгол судлал, буддын судлал, төвөд судлалын хүрээлэнд Доктор (Sc.D), профессор В.И.Рассадины удирдлагаар “Монгол төвөд хэлний үг бүтэх ёс ба үг зүйн бүтэц” сэдвээр доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалсан.

2007 оны 01 сарын 15-ний өдөр дэд профессор цол хүртсэн.

Шагнал, урамшуулал:

2003 онд ОХУ-ын Буриад Улсын Их сургуулийн хүндэт жуух бичиг;

2011 онд Монгол Улсын Их сургуулийн хүндэт жуух бичиг;

2018 онд Монгол Улсын Боловсролын тэргүүний ажилтан хүндэт тэмдэг;

2023 онд Монголын Ахмад Багш нарын холбооны “Багшийн гавьяа” одон цолоор шагнуулсан.

Урилгын профессороор ажилласан байдал:

1998-2003 онд ОХУ-ын Буриад Улсын Их сургуулийн Дорно дахины судлалын салбарын Төв Азийн хэлний тэнхимд урилгын багш;

2005-2006 онд ОХУ-ын Буриад Улсын Их сургуулийн Дорно дахины судлалын салбарын Төв Азийн хэлний тэнхимд урилгын багш;

2016 онд БНХАУ-ын Төвийн Үндэсний Их сургууль (MINZU)-ийн Монгол хэл, утга зохиолын тэнхимд уригдан ажиллаж байсан.

Судалгааны чиглэл, бүтээл:

Алтай хэл шинжлэл, төвөд хэл судлал, үсэг зүй, сурвалж судлалын чиглэлээр судалгаа хийдэг.

Нэг сэдэвт бүтээл 5, ном, сурах бичиг, гарын авлага 6-г бичиж хэвлүүлсэн.

Бүтээлийн жагсаалт

    Бүтээл оруулаагүй байна

Видео сан

    Видео оруулаагүй байна